• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Франц Герман Украины гал зогсоох явцыг хянах зориулалтаар нисгэгчгүй онгоц хангахад бэлэн

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-09-30 10:05:31

    Францын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ромайн Надал 29-ний өдөр хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Франц болон Герман улс Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагаас Украины гал зогсоох явцад хяналт тавихад нь туслалцаа үзүүлж нисгэгчгүй онгоц нийлүүлэхэд бэлэн байна гэжээ.

    9-р сарын дунджаар Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын жижүүр дарга, Швейцарын холбооны дарга бөгөөд ГХ-ын сайд Дидиер Бурхалтер нисэгчгүй онгоцоор Украин болон Оросын хилд хяналт тавихыг санал болгож байсан юм.

    Украины асуудлаарх гурван талын холбоо барих ажлын хэсэг /Украин, Европын Аюулгүйн байдал, хамтын ажиллагааны байгууллага, Орос/ 9-р сарын 5-нд Зүүн нутгийн иргэдийн зэвсэгт хүчинтэй Беларусын нийслэл Минскт гал зогсоох хэлэлцээр байгуулсан юм. 19-ний өдөр ажлын хэсэг Украины зүүн нутгийн зэвсэгт хүчний төлөөлөгчтэй санамж бичигт гарын үсэг зурж, хоёр тал байлдааны фронтаас 15 км ухрах хэрэгтэй гэж тогтоосон юм. Дайтагч талууд итгэлцэл муутай байснаас уг санамж бичиг үр ашигтай хэрэгжээгүй бөгөөд бага хэмжээний мөргөлдөөн гарсаар байна. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе