• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпиний тусгай элч Афганистаны ерөнхийлөгчийн тангараг өргөн тушаалд орох ёслолд оролцов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-09-30 09:59:23

        9-р сарын 29-нд Хятад улсын дарга Ши Жиньпиний тусгай элч, Хүний нөөц, нийгмийн хамгааллын яамны сайд Ин Вэйминь Кабулд болсон Афганистаны ерөнхийлөгч Ашраф Гани Ахмадзайн тангараг өргөх ёслолд оролцож, шинэ ерөнхийлөгч Ганитай уулзлаа.
  
         Ин Вэйминь Ши Жиньпин даргын Афганистаны шинэ ерөнхийлөгчөөр сонгогдсон Ганид хүргэсэн мэндчилгээг уламжлаад, Афганистан үндэстний эв нэгдлийн засгийн газрыг эмхлэн байгуулахыг Хятадын тал сайшааж байгаа бөгөөд ерөнхийлөгч Ганийн удирдлагаар Афганистан улс энх тайван шилжилт хийж, эв нягтралтай, тогтвортой хөгжлөөр замнахыг хүсэж байгааг илэрхийлэв. Хятад Афганистаны харилцааг Хятадын тал дээд хэмжээнд чухалчилж байгаа бөгөөд Афганистаны засгийн газартай хамтран ажиллаж, хоёр орны стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг ахиулахад бэлэн байна. Хятадын тал Афганистаны энх тайван сэргээн босголтод үргэлжлэн туслалцаа үзүүлэхэд бэлэн байна гэжээ.

        Ши Жиньпин даргын тусгай элч ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцсон явдалд Гани баярлаж байгаагаа илэрхийлээд, Ин Вэйминээр дамжуулан дарга Ши Жиньпинд хариу мэндчилгээ хүргэжээ. Гани хэлэхдээ, Афганистаны засгийн газар Афганистан Хятадын найрамдал, хамтын ажиллагааг нандигнан, Хятадтай харилцаагаа хөгжүүлэхийг чухалчилж байна. Мөн Хятадын талтай хамтран хоёр орны харилцааг шинэ үе шатанд хүргэхэд бэлэн байна. Афганистаны энх тайван сэргээн босголтын үйл явцыг Хятад улс үргэлжлэн дэмжиж, Афганистаны асуудлыг зохицуулах талаар бүтээлч үүрэг гүйцэтгэхийг Афганистан хүсэн хүлээж байна гэжээ. \Р\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе