• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ХКН-ын төв хороо үндэстний ажлын хурал хийв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-09-30 16:13:30

       Төвийн үндэстний ажлын хурал болон Төрийн зөвлөлөөс бүх Хятадын үндэстний эв нэгдлийн дэвшлийг сайшаах 6-р хурал 28, 29-нд Бээжинд болов. ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин хуралд чухал үг хэлэв. Үндэстний эв нэгдэл болон улс орны нэгдлийг хамгаалахыг олон үндэстний хамгийн дээд ашиг сонирхол болгож, Хятадын онцлог бүхий үндэстний асуудлыг зохицуулах зөв замаар гуйвшгүй замнах хэрэгтэй гэж хурлаар онцлов. Хуралд заахдаа, үндэстний цөөнхийн зарим нутаг нийт Хятадын бусад нутгуудтай нэгэн зэрэг чинээлэг нийгмийг бүх талаар байгуулахад хүндрэл бэрэхшээлүүд байгаа учраас үсрэнгүй хөгжих шаардлагатай гэжээ. Энэ удаагийн хурал олон улсын нөхцөл байдал болон дотоодын үндэстний ажлын өөрчлөлтөд анхаарал хандуулж, үндэстний цөөнхийн бүсэд хөнгөлөлттэй арга хэмжээ авахаар дэвшүүлсэн нь маш их чиглэлт чанартай юм.

       Сүүлийн арван жилийн турш, мөн ч ХКН-ын шинэ удирдах хамт олон анх удаа ийм хурлыг хийж байгаа юм.

       Хурал заахдаа, үндэстний ажил шинэ шат үеийн онцлогтой болж байна. Үндэстний ажлыг сайтар хийж, үндэстний орны өөртөө засах дүрмийг баримтлан боловсронгуй болгож, үндсэн хууль болон үндэстний өөртөө засах хуулийн тогтоолыг сайтар хэрэгжүүлэх хэрэгтэй гэжээ. Үүнтэй холбогдуулан Хятадын Нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн дэлхийн үндэстэн судлах нийгэмлэгийн орлогч дарга, судлаач Лю Хүн хэлэхдээ, энэ асуудлыг анхааралдаа авч байгаа нь бид засаглалын бодлого, үзэл бодолдоо өөрчлөлт хийж байгааг харууллаа. Яагаад үндэсний оронд өөртөө засах дүрэм хэрэгжүүлж, боловсронгуй болгохыг онцолж байгаа вэ гэвэл энэ нь түүхийн нөхцөлд байдалд нийцэж, өгдөө болтол олсон амжилт нь нүдэнд ил байгаа тул юм. Хятадын онцлогийг онцолж байгаагийн учир нь бид өрнө дахинаас ялгагдаж, өөрийн замаараа замнан, бодит байдалд үндэслэн, түүнийг баримталбал сая Хятадын мөрөөдлөө биелүүлэх боломжтой гэжээ.

       ХКН-ын шинэ удирдах хамт олон ажлаа авснаас хойш Хятадын засгийн газар үндэстний ажлыг хүндэтгэж, Шиньжяны ажлын хурлыг 5-р сард хуралдуулсан, Улс төрийн товчооны хуралдаанаар, Шиньжяныг тогтвортой хөгжүүлэх тухай судалж, Ши Жиньпин, Ли Кэчян нарын удирдагчид Шиньжян, Шянши зэрэг үндэстний цөөнхийн орон нутагт ажилласныг хүмүүс анхааралдаа авлаа. Өөрчлөлтийг гүнзгийрүүлж, чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулж, баруун бүсийг нээн хөгжүүлж, үндэсний стратегийг биелүүлэхэд үндэстний цөөнхийн орон нутгийн хөгжил чухал үүрэг гүйцэтгэж байдаг. Энэ тухай Хятадын Шинжлэх Ухааны Академийн аж үйлдвэр, эдийн засаг судлаач, Төвийн үндэстний их сургуулийн профессор Вэй Хөүкай, үндэстний цөөнхийн орон нутгийн хөгжил чинээлэг нийгмийн бүх талаар бүтээн байгуулахын чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд хүндрэлтэй хэсэг байж, үндэстэн бүхнийг чинээлэг түвшинд хүргэх бол өнөөгийн төв засгийн үндэстний ажлын гол тал юм гэжээ. Тэрээр хэлэхдээ, Шиньжян, Түвд, Гүйжөү, Хөхнуур зэрэг үндэстний цөөнхийн газар орны хөгжлийн ахиц харьцангуй удаан байгаа нь соёл боловсролын ба эдийн засгийн хөгжлөөс шалтгаалж байна. Энэ хурлаар боловсруулсан бодлогууд хотжилтын алхааг хэрхэн урагшлуулах вэ, өвөрмөц аж үйлдвэрлэлийн хэрхэн хөгжүүлэх вэ зэрэг хоёр талд хүч тавьж, үндэстний цөөнхийн бүс нутгийн ядуурлыг бууруулах болон боловсролын салбарыг түлхүү санхүүжуулж, боловсролын төвшинг дээшлүүлэн, олон нийтийн үйлчилгээний тэнцвэртэй хөгжлийг ахиулах зэрэг нь үндэстний цөөнхийн орон нутгийг чинээлэг амьдралд жигд хүргэх зангилаа юм гэжээ.

       Хөдөө тосгоны ундны усны аюулгүйн байдлаас авахуулаад эдийн засгийн хөгжлөөр үндэстний цөөнхийн орон нутгийн хотжилтыг ахиулах, зам харилцааны гол шугамуудыг байгуулах зэрэг бүтээн байгуулалтыг нягт уялдуулж, заавал эзэмших албан журмын боловсролын сургуулийн стандарт хангах ба дотуур байртай сургуулийн бүтээн байгуулалт, мэргэжлийн боловсролыг сургалтын төлбөрөөс чөлөөлөх зэргийг биелүүлж, тусламжийн хөрөнгө мөнгийг иргэдийн амьжиргааг тэтгэхэд зарцуулах зэрэг бодлого нь төвийн үндэстний ажлын төлөвлөгөөнд үндэстний цөөнхийн амьжиргааг тал талаас нь хамруулсныг харуулж байна.

       Тус хурлаас онцолсноор, өөрчлөлт шинэчлэлтээс хойш, Хятадын үндэстнүүдийн их нүүдэл хот уруу шилжиж, их хотын олон үндэстнийг зохицуулах ажил улам чухал болжээ. Профессор Вэй Хөүкай үндэстнүүдийн хөгжлийг зохицуулах ажлын шинэ онцлогийн тухай хэлэхдээ, Үндэстнүүдийн хүн амын нүүдэл ширүүссээр байгаа нь уг ажлыг улам будлиантай болгожээ. Иймээс шинэ нөхцөл байдалд үүнийг хэрхэн зөв танин зохицуулалт хийх вэ? хотод шилжин суурьшсан иргэдийг гадуурхаж болохгүй. ирж явах хоёр талыг сайтар зохицуулж, хот орж, хотын амьдралд дасган, хотод шилжин суурших үндэстний цөөнхийн иргэдийг хотод нэн сайн амьдруулах хэрэгтэй. энэ бол хэрэг дээрээ үндэстний ажлын шинэ онцлог бөгөөд энэ хурлаар тусгайлан дурьдсан чухал асуудал болох юм гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе