• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хойд Солонгосын ГХ-ийн сайд ОХУ-д айлчилжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-09-30 18:59:25

       БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Су Ён 9-р сарын 30-аас ОХУ-д 10 хоногийн хугацаатай айлчлал хийж эхэлжээ. Энэ бол 2010 оноос нааш БНАСАУ-ын гадаад хэргийн сайд анх удаа ОХУ-д айлчилж байгаа нь болно. ОХУ-ын хэвлэлийнхний мэдээлж байгаагаар, Ри Су Ён нь Оросын гадаад хэргийн сайд Сергей Лавровтой хэлэлцээ хийж, хоёр талын харилцаатай холбогдох их олон халуун цэгийн асуудлаар зөвшилцөх бөгөөд Солонгосын хойг болон Зүүн хойд Азийн бүс нутгийн байдлаар саналаа солилцох юм байна.

       Хөшүүн байдалд ороод байгаа Солонгосын хойгийн цөмийн асуудлаарх хэлэлцээ нь энэ удаагийн уг хоёр орны гадаад хэргийн сайд нарын авч хэлэлцэх чухал сэдэв болж таарна. ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Алехандер Лукашевич хэлэхдээ, Солонгосын хойгийн цөмийн асуудал нь шийдээ олохгүй байгаа нь Орос-БНАСАУ-ын харилцааны хөгжлийг харшилж байгаа чухал хүчин зүйл болох юм. Тиймээс нээлттэй яриа хэлэлцээ хийн, энэхүү асуудлыг авч хэлэлцэх бол зургаан талт хэлэлцээний механизмыг сэргээхийн угтвар нөхцөл болно гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе