• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

АПЕК-ийн удирдагчдын бага хурлын хөтөлбөрийг танилцуулав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-09-30 20:02:15

       Хятадын ГХЯ-ы хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-ин 30-ны өдрийн ээлжит хэвлэлийн бага хурал дээр, 11-р сарын 5-аас 11-ний өдрүүдэд Бээжинд зохиогдох 2014 оны Ази, Номхон Далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага буюу АПЕК-ийн удирдагчдын бага хурлын хөтөлбөрийг танилцуулжээ.

       Хуа Чүнь-ин хэлэхдээ, 11-р сарын 5,6-ны өдрүүдэд хамгийн сүүлийн нэг удаагийн өндөр албан тушаалтнуудын хурлыг хуралдуулж, 7,8-ны өдрүүдэд АПЕК-ийн сайд нарын хэмжээний 26-р бага хурлыг хуралдуулан, 10,11-ний өдрүүдэд АПЕК-ийн удирдагчдын 22-р удаагийн албан бус бага хурлыг хуралдуулах болно. Хурлын хугацаанд бас АПЕК-ийн үйлдвэр худалдааны салбарын удирдагчдын чуулга уулзалт, АПЕК-ийн удирдагчид болон үйлдвэр худалдааны салбарын зөвлөх хорооны төлөөлөгч нарын яраи уулзалт зэргийг зохион байгуулах болно гэжээ.

       Энэ оны АПЕК-ийн чуулган нь "Ирээдүйд чиглэсэн Ази, Номхон Далайн бүс нутгийн түншийн харилцааг хамтаар байгуулъя" уриан дор зохиогдох юм байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе