• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын брэндүүд шинийг үүдэх болон чанарыг чухалчилж байна

CRI       (GMT+08:00) 2014-10-17 16:21:15

      Урьд өмнө хүмүүс Хятадын брэндийг загвар муутай, дууриамал, чанарын баталгаагүй гэж боддог байсан. Өдгөө хөгжлийн явцад Хятадын брэнд үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд бие дааж судлан бүтээх эрчээ нэмж, бүтээгдэхүүний чанар болон нэр хүндийг тасралтгүй өсгөж, гадаадад улам хүлээн зөвшөөрөгдсөөр байна.

     Чан Ань авто машины компани бол Хятадын машины борлуулалтын хамгийн анхны брэнд аж ахуйн нэгж төдийгүй хамгийн анх гадаадад салбараа нээсэн юм. Өдгөө Чан Ань авто машин Италийн Турин, Японы Ёкохама, Английн Ноттингхам, Америкийн Детройт болон Хятадын Чүн Чин, Бээжин, Шанхай, Харбин, Жин Дэжэн зэрэг газруудад өөрийн судалгааны төвийг байгуулж, 5 орон 9 газар судалгаа хөгжлийн төвтэй, 24 цагаар тасралтгүй үйл ажиллагаа эрхэлж байна.

      Тоо баримтад харуулснаар, 1-7-р сард Чан Ань авто машины борлуултын хэмжээ 1 сая 490 мянгад хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 26 хувиар нэмэгдэв. Чан Ань компанийн бие даан судлан үйлдсэн машины борлуулалт 735 мянга 800-д хүрсэн нь энэ салбартаа тэргүүлж байна. Чан Ань компанийн дэд ерөнхий захирал Жу Хуарун сэтгүүлчид хэлэхдээ, Чан Ань авто машины чанар болон борлуулалт дээшилсэн нь манай компанийн бид даан судалгаа хийсэн ажиллагаатай салшгүй холбоотой юм гэжээ.

      Шинжлэх ухаан технологид түшиглэн зураг төслийн чадвараа дээшлүүлэхэд гол технологийг худалдаж авах аргагүй, зах зээлээс ч олохгүй юм. Үндсэн технологийг хөрөнгө нийлүүлэх аргаар судлан бүтээж чадахгүй бөгөөд маш олон асуудал тулгардаг. Чан Ань компанийн 50% нь хамтарсан хөрөнгө оруулалтаар бүтсэн, брэндийн 50-иас доош хувийг хамтрах хэрэгтэй байдгийг бид бусадтай хамтран ажиллах явцдаа ойлголоо. Бид бусадтай хөрөнгө нийлүүлж хамтран ажиллахын зэрэгцээ бие дааж судлан бүтээх ажлыг чангатгах хэрэгтэй байна. Чан Анийн загварын гурван төрлийг бие даан эзэмшсэн байх хэрэгтэй, нэг нь судлан бүтээх гэлээ.

      Чан Ань авто машины компанитай харьцуулахад Хятадын Сү Жөүгийн Жинь Лун Хай Гэ автобус компанийн судлан үйлдэх хөрөнгө оуулалт ч нэлээд их байдаг. Жишээлбэл, шинэ загварын хурдны автобусны судалгааны төв байгуулсан, Докторантын судалгааны ажлын цэг гаргасан, мужийн аж ахуйн нэгжийн техникийн төв байгуулсан гэх мэт. Гэвч дотоодын зураг төсөл болон техникийн үндэс тааруухан байгаа болон судалгааны ажилтн дутмагаас аж ахуйн нэгжийн судлан үйлдэх чадварыг дээшлүүлэхэд бэрхшээл тулгарч байна.

       Энэ тухай 2007 оны 3-р сард Сү Жөүгийн Жинь Лүн компани дэлхийн "Авто замын хаан" гэж нэрлэгдэх Сканиа компанитай стратегийн хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурж, дотоод гадаадын автобусны аж ахуйн нэгжийн хамтын ажиллагааны шинэ загварыг нээсэн байна. Тэдний хамтын ажиллагаанд технологийг судлан хөгжүүлэх, үйлдвэрлэх, дэлхийн дээд зэрэглэлийн автобусны зах зээлийг нээх, борлуулалтын дараах үйлчилгээ зэргийг хамарчээ. Гадаадын тэргүүний дизайн, технологийг ашиглах нь өөрийн дутуу талаа нөхөхөөс гадна Хятадын авто машины аж үйлдвэрийн шинийг санаачлан бүтээх, хөгжлийн шинэ зам болно гэж Сү Жөүгийн Жинь Лүн компанийн орлогч захирал Ше Фиймин үзсэн байна.

      Дэлхийн 500 хүчирхэг аж ахуйн нэгжийн адилаар Хятадын том аж ахуйн нэгж, брэндүүд өөр өөрийн түүхэн замналтай. Хүүхдийн тэрэг үйлдвэрлэдэг дэлхийн хамгийн том компани Хао Хайзы анх сургуулийн үйлдвэрийн газар байсан. Харин одоо 6600 гаруй патентын эрхтэй, дэлхийд 8 судалгааны төвтэй, 70 гаруй улс оронд бүтээгдэхүүнээ борлуулдаг томоохон аж ахуйн нэгж болжээ.

      Энэ компанийн амжилт зөвхөн борлуулалтаар хязгаарлагдаагүй юм. Тус компанийн удирдсан буюу оролцоотойгоор улсын стандарт 68, олон улсын стандарт 112-г боловсруулаад байна. Хао Хайзы компанийн зөвлөлийн дарга, тэргүүн гүйцэтгэгч Сүн Жэнхуй хэлэхдээ, стандарт боловсруулах ажиллагаанд оролцох нь бүтээгдэхүүний чанарыг улам дээшлүүлж, аж ахуйн нэгжийг урагш хөгжүүлэх хөдөлгүүр хүчин болно.  Стандарт бол хөдөлгүүр юм. Олон орон, манай улсыг оролцуулсан стандартын менежментийг хөгжүүлж байна. Энэхүү хөдөлгүүр хүч нь бүтээгдэхүүний стандартын судалгаанд оршдог. Бид хичээн чармайж аюулгүйн стандартыг дээшлүүлэх хэрэгтэй гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе