• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Эбола вирусын эсрэг ажиллагаанд туслалцаа үзүүлэхийг хүсэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-10-18 16:10:38

        Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгчийн орлогч Ван Минь 17-нд баруун Африкийн орнуудын эбола вирусын эсрэг ажиллагаанд туслалцаа үзүүлэхийг олон улсын хамтын нийгэмлэгт хандан уриалаад, Хятад улс баруун Африкийн орнуудтай зовлон бэрхшээлээ хамтатгаж, өвчний эсрэг ажиллагаанд үргэлжлэн туслалцаа үзүүлнэ гэжээ.

   Тэрээр НҮБ-ын ерөнхий ассамблейн 69-р чуулганы Африкийн хөгжлийн асуудлаарх хуралд оролцох үеэр, баруун Африкийн орнуудын эбола өвчний эсрэг ажиллагаанд олон улсын хамтын нийгэмлэг туслалцаа үзүүлэхийг хүссэн байна. Одоогоор эбола вирус баруун Африкт үргэлжлэн газар авч, тухайн нутгийн ард түмний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд ноцтой заналхийлэл учруулж байна, мөн олон улсын хамтын нийгэмлэгт уламжлалт бус аюулгүй байдлын салбарт тулгарч байгаа хамтын сорилт болж байна гэжээ.

   Африкийн шинэ түншийн хөтөлбөр болон Африкийн холбооны 2063 оны хэтийн төлөвлөгөөг Хятад улс үргэлжлэн дэмжиж, Африкийн хөгжил цэцэглэлийг ахиулан, Африкийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахын тулд хувь нэмрээ оруулах болно гэж Ван Минь хэлсэн байна. \Р\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе