• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Сингапурын ерөнхий сайдтай уулзжээ

CRI       (GMT+08:00) 2014-10-18 16:07:03

      Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян орон нутгийн цагаар 17-ны өдөр Миланд Сингапурын Ерөнхий сайд Ли Сянь Лунтай уулзжээ.

      Ли Кэчян хэлэхдээ, Сингапуртай найрсаг хамтын ажиллагааны харилцаа хөгжүүлэхийг Хятадын тал дээд хэмжээнд чухалчилж байна. Ирэх жил Хятад Сингапурын дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой, мөн хоёр орны харилцаанд чухал боломж, алс хэтийн сайхан ирээдүй тохиож байна. Сингапурын талтай хоёр орны харилцааг цаг үетэй зэрэг урагшлуулж, бүтээлч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хамтын ашиг сонирхолоо өргөтгөн, шинэ тулгуур төсөл хэрэгжүүлж, хамтын ажиллагааны шинэ цэг бий болгон харилцан ашигтай хамтаар хожих нөхцөл бүрдүүлэхэд Хятадын тал бэлэн байна гэжээ.

       Ли Сянь Лун хэлэхдээ, Хятад улс тасралтгүй шинэ амжилт олж байна, Сингапур Хятадын хамтын ажиллагаанд ч шинэ сорилтууд нүүрлэж байна. Хятадын талтай хамтаар хамтын ажиллагааны төслийг сайтар хэрэгжүүлж, Хятадын төв баруун бүсийн нутаг дахь хамтын ажиллагаагаа өргөтгөн, ложистик, хөрөнгө оруулалт, ногоон хөгжлийн салбарт хамтын ажиллагаагаа өргөтгөн, тус бүс нутгийн дэд бүтэц болон тогтвортой хөгжлийг ахиулахад Сингапурын тал бэлэн байна гэжээ. \Э.Г\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе