• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ким Чен-Ун нислэгийн цэргийг удирдав

Жүншинь Агентлаг       (GMT+08:00) 2014-10-19 17:01:44

    Солонгосын төв цахилгаан мэдээлэх агентлаг 19-нд мэдээлснээр, БНАСАУ-ын дээд удирдагч Ким Чен-Ун БНАСАУ-ын Ардын агаарын цэрэг, агаарын сэргийлэлтийн цэргийн 1017-р арми болон 458-р армийн байлдааны нисэгчийн авто замын онгоцны буудлаас хөөрч буух сургуулилтыг удирдсан байна.
Тус мэдээлэлд Ким Чен-Ун тухайн газарт цаг агаар, онгоцны буудлын байдалтай танилцаж, нислэгийн үүргийг биеэрээ тогтоож, гэнэт олон төрлийн сөнөөгч онгоцыг дуудсанд нисэгчид байлдааны үүргийг сайхан гүйцэтгэж, амжилттай газардсан гэжээ.

    БНАСАУ-ын нисэгчид шаардлагын дагуу нислэгийн өндөр мэргэжлийг эзэмшлээ гэж Ким Чен-Ун сайшааж, хойшид улам илүү сургалт хийж, орчин үеийн дайны хүчин чадал бүхий "Үхэхээс айхгүй тэнгэрийн баг" болгоно гэжээ.
\Сарантуяа орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе