• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ян Жечи Америкийн Төрийн нарийн бичгийн даргатай уулзсан байдлыг танилцуулав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-10-19 17:02:21

           Хятадын ОУР-ын мэдээ, Хятадын төрийн зөвлөлийн гишүүн Ян Жечи 18-ны өдөр Бостон хотноо Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Керритай хэлэлцээ хийж, хоёр тал Хятад Америкийн харилцаа, хамтдаа сонирхож буй асуудлаар санал бодлоо өргөн дэлгэр, гүнзгий солилцсон байна. Хэлэлцээ дууссаны дараа, Гадаад хэргийн яамны төлөөлөгч Чин Ган холбогдох байдлыг танилцуулжээ.

          Эбола вирусийн тухай Ян Жечи хэлэхдээ, Хятадын тал тахлын дэлгэрлт холбогдох орны бодит шаардлагын дагуу үргэлжлэн дэмжлэг туслалцаа үзүүлэх болно гэжээ.

         Солонгосын цөмийн асуудлын тухай, Хятадын байр суурь бол тодорхой, эрс шуурхай, гуйвшгүй юм гэж Ян Жечи онцолов.

         Тэрээр, Ираны асуудлын тухай, эрх тэгш зөвшилцөж, өөр өөрийн сонирхлоо харгалзаж, дипломат арга замаар, төв голч, эрх тэгш, харилцан ашигтай хамтдаа амжилтанд хүрсэн иж бүрэн хэлэлцээрээр эртхэн тохиролцохыг Хятадын тал холбогдох талуудад хүсэж байна гэжээ.

         Терроризмыг эсэргүүцэх тухай Ян Жечи, Хятадын тал ямарваа хэлбэрийн терроризмыг эрс эсэргүүцэж байна. Америк болон олон улсын хамтын нийгэмлэгтэй хамт терроризмыг эсэргүүцэх салбарт харилцаа, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд бэлэн байна гэжээ.

\Г.С\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе