• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад, Японы харилцааны "хүрд"-ийг ухрааж буй хүмүүс хариуцлага хүлээх ёстой

CRI       (GMT+08:00) 2014-10-20 11:05:29

      Хятадаас АНУ-д суугаа элчин сайд Цүй Тянь-кай орон нутгийн цагаар 19-нд Вашингтон хотноо "Үндэсний түүхэн үеийг эргэн санах- Дэлхийн 2-р дайн дахь Хятад, Америкийн хамтын ажиллагаа фото зургийн үзэсгэлэн"-тэй танилцахдаа, дайны дараах олон улсын дэглэмийг хамгаалахын чухлыг онцолсон байна. Японы ерөнхий сайд Шинзо Абе саяхан Ясукуни сүмд тахилгын эд зүйл хандивласан, Японы засгийн газрын хэрэг эрхлэх газрын гишүүд очиж мөргөл үйлдсэн хэрэгт холбогдуулан Цүй Тянь-кай, Японы Хятад, Японы харилцааны "хүрд"-ийг ухрааж буй зарим хүмүүс түүхэн хариуцлага хүлээж, үйл ажиллагаагаараа алдаа буруугаа засаж залруулах ёстой гэсэн байна.

      Үзэсгэлэнтэй танилцсаны дараа Цүй Тянь-кай хэвлэлд ярилцлага өгөхдөө, үзэсгэлэнд тавигдсан түүхэн ховор нандин фото зургууд 70 гаруй жилийн өмнө Хятад, Америк хоёр орон дэлхийн фашизмын эсрэг дайнд, ялангуяа Японы түрэмгийллийн эсрэг дайнд хүч нэгдэн хамтран ажиллаж, түрэмгийлэгчдийг ялсан түүхийг дахин харуулсан байна. Учир нь Хятад, Америк зэрэг орнууд цус асгаруулсан тэмцэл, гар нийлэн хамтарч ажилласны дүнд дэлхий нийт фашизмыг ялж, НҮБ-аар төлөөлүүлсэн олон улсын дэглэмийг байгуулж чадсан юм гэжээ.

      Тэрбээр, ирэх жил бол дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 70 жил ой, НҮБ байгуулагдсаны 70 жилийн ой. Түүхээс хэрхэн практик, сургамж авах, хор хөнөөл дахин үүсэхээс хэрхэн сэргийлэх нь хүн төрөлхтний өмнө тавигдаж буй нийтлэг сэдэв мөн. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орнуудын хувьд, Хятад, Америк хоёр орон хамтдаа энэхүү үүрэг хариуцлагыг үүрэх ёстой гэжээ.

\У\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе