• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хуулийн дагуу улс орноо засах чухал асуудлыг ахиулна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-10-20 16:13:08

      ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны хурлын тогтоолын дагуу, ХКН-ын 18 дахь сонгуулийн төв хорооны 4-р бүгд хурал 10-р сарын 20-23-нд Бээжинд хуралдаж, хуулийн дагуу улс орноо засах чухал асуудлыг бүх талаар урагшлуулах тухай судлах юм байна. Хятадын улс төрийн хөгжил өөрчлөлтийн явц дахь цаг үеийг заагласан том үйл хэрэг бол энэ юм.

      Энэ удаагийн бүгд хурлаар "хуулийн дагуу улс орноо засах" асуудлыг ХКН төр барьснаас хойших хамгийн дээд хэмжээнд чухалчилж, "төрийн удирдлагын тогтолцоо болон орчин үеийн засаглалын чадавхийг урагшлуулах", "зуу зуун жилийн" тэмцэх зорилт болон "Хятадын мөрөөдөл"-ийг биелүүлэх зэрэгтэй холбогдуулж байгааг олон зүйлээс харж болох юм. Олон нийт үзэхдээ, Хятадын өнөөгийн нөхцөл байдлын дагуу, өөрчлөлтийг тал бүрээр гүнзгийрүүлэхийг чухалчлахын зэрэгцээ эрхбиш хуулийн дагуу улс орноо удирдан засах ёстой юм гэжээ. Шинжээчид, Хятад улс тогтолцоогоор дамжин авлигатай хатуу ширүүн тэмцэж, үүнд түшиглэн нийгмийг тогтворжуулах, эдийн засгийг ахиулах, иргэдийг улам нягтруулах, өөрчлөлтийг улам гүнзгийрүүлэх хэрэгтэй гэжээ.

      Хуулийн дагуу улс орноо засах нь уналтын дарамт хийгээд хөгжлийн хэлбэрийн өөрчлөлтийн бэрхшээлтэй тулгараад байгаа Хятадын эдийн засагт шинэ ашиг тус авчрах юм. Зах зээлийн эдийн засаг үр ашигтай, эмх цэгцтэй эргэлтээ биелүүлэхэд хуулиар удирдан засах явдал үндсэн нөхцөл болох юм. Хятадын эдийн засгийн өнөөгийн олон асуудал, гүн давхаргын зөрчил нь бүгд хуулиар удирдан засах явдал дутмаг байгаатай холбоотой юм.

      Хятад улс "үндсэн хуулийн дагуу улс орноо удирдан засах"-ыг улам нухацтай хэрэгжүүлэхийг хууль зүйн олон мэргэжилтэн хүсэн хүлээж байгаа юм. Мэргэжилтнүүд, үндсэн хуулийн дагуу улс орноо удирдан засах нь хамгийн дээд давхаргын төвшинд хуулиар улс орноо засаж байгаа явдал юм. Хуулиар засах явц дахь хуулийн оршихуйн чанар, шударга чанар, дээдлэх чанар, урьдчилан тогтоох чанар зэрэг нь зөвхөн үндсэн хуулийн нөхцөлд сая биелэлээ олж, эрхийг хязгаарлах, эрхийг баталгаажуулах, эрх тэгш төв шударга байдлыг хамгийн их хэмжээгээр харуулж чадах юм гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе