• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Америк эмчилгээний баг зохион байгуулав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-10-20 11:19:53

    19-нд Америкийн Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч, Батлан хамгаалах яамны сайд Чак Хэйгл Америкийн дотоодын эбола тахлын байдлыг зохицуулахын тулд 30 хүний бүрэлдэхүүнтэй эмчилгээний баг байгуулах тушаал буулгалаа гэжээ.

    Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Жон Кэрби мөн өдөр гаргасан мэдэгдэлдээ, тус баг 5 эмч, 20 сувилагч, эмчилгээний сургалтын 5 хүний бүрэлдэхүүнтэй. Тус багийг гадаадад томилохгүй, зөвхөн дотоодын эмчилгээний байгууллагад яаралтай тусламж үзүүлнэ гэжээ.

    Тэрээр, тус багийг зохион байгуулсан нь сэргийлэх бодлогын нэг юм. Зорилго нь улсаас тахал дэлгэрэхээс сэргийлэн, эбола вирус халдварлахыг үр ашигтай, аюулгүй зохицуулахын төлөө юм. Тус багийн тусламжийн арга хэмжээнд ICU-гийн сувилагч болон халдварт өвчнийг дадамгай зохицуулдаг эмч томилох, халдварт өвчинтэй холбогдсон сургалт хийх зэрэг хамарч байна.
\Сарантуяа орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе