• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Барак Обама нарын уулзалтын талаар өгүүлэв

Жүншинь Агентлаг       (GMT+08:00) 2014-10-20 11:37:19

           Жүншинь агентлагийн мэдээ: Хятадаас Америкт суугаа элчин сайд Цүй Тянькай орон нутгийн цагаар 19-ний өдөр Вашингтон хотноо ирэх сард Бээжинд болох "Ши Жиньпин Барак Обама нарын уулзалт"-тай холбогдуулан, уулзалтын гол нь Хятад Америкийн их гүрний шинэ харилцааг "Гүн гүнзгий, үнэн бодитой, сайтар" хөгжүүлэх явдал мөн. Хоёр орны удирдагч уулзан, стратегийн хэлэлцээг гүнзгий хийж, хоёр орны харилцааны гол чиглэл, идэвхтэй аясыг тогтооно. Улс төрийн иймэрхүү удирдлага нь бодитой салбарын хамтын ажиллагаанд дутагдаж болшгүй юм гэжээ.

           Цүй Тянькай, ерөнхийдөө хоёр орны харилцаа тогтвортой хөгжиж байна. Зарим зөрчил асуудал орших нь зайлшгүй боловч хоёр тал ерөнхийдөө бүтээлч байр сууриар зөрчлийг зохицуулан шийдвэрлэж, ойлголцол итгэлцлийн сууринд бүтээлч арга замаар асуудлыг зохицуулж байгаад баяртай байна гэжээ.

          Тэрээр, их гүрний шинэ хэлбэрийн харилцаа тогтоох нь шинэ сэдэв. Үүнийг хийх явцад муруй зам, бэрхшээлтэй асуудал тулгах нь зайлшгүй боловч, сайтар шийдвэрлэж чадвал шинэ хэв загварыг бүрэлдүүлж болно гэжээ.
 
\Сарантуяа орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе