• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Индонезийн ерөнхийлөгч тангараг өргөлөө

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-10-20 16:56:21

        20-нд Жакарта хотноо Индонезийн шинээр сонгогдсон ерөнхийлөгч Жоко Видодо тангараг өргөж Индонезийн долоо дахь ерөнхийлөгч болжээ.

        Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол мөн өдрийн үдээс өмнө Индонезийн ард түмний зөвлөлдөх Ассамблей байрт боллоо. Индонезийн ард түмний зөвлөлдөх Ассамблейн тэргүүн Зулкифли Хасаны гэрчилгээгээр Жоко Видодо болон дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон Юсуф Калла нар албан тушаалаа хүлээн авах гэрээнд гарын үсэг зурж албан ёсоор Индонезийн шинэ ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчөөр сонгогдлоо.

        Хятад улсын дарга Ши Жиньпиний тусгай элч, БХАТИХ-ын байнгын хорооны дэд дарга Янь Жюньчи Индонезийн ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцлоо. Мөн Малайзын ерөнхий сайд Нажиб, Австралийн ерөнхий сайд Аббот, Сингапурын ерөнхий сайд Ли Шянь Лүн, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Керри нар тангараг өргөх ёслолд оролцжээ. \Н.Пүрэвжав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе