• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Энэтхэг хилийн нутгийн тогтвортой байдлыг хамгаалах тухай тохиролцоонд хүрэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-10-20 19:10:56

    20-ны өдөр, БНХАУ-ын ГХЯ-ы хэвлэлийн төлөөлөгч Хуа Чунь-ин, найрсаг бүтээлч зөвшилцөл хийсний дүнд Хятад Энэтхэгийн хоёр тал хилийн нутгийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалах талаар олон тохиролцоонд хүрсэн гэв.

    Тэрээр, 10-р сарын 16,17-ны өдөр, Хятад Энэтхэгийн хоёр тал Шинэ Делид хилийн нутгийн үйл хэргийн зөвшилцөл ба ажлын механизмд өөрчлөлт оруулах тухай хуралдааныг хуралдуулав. Хурлаар хоёр армийн төв байр, харилцан хиллэж буй цэргийн тойрог, хилийн хамгаалалтын армийн хооронд тогтмол уулзалтын механизм байгуулах, хоёр орны хилийн нутагт хилийн хамгаалалтын уулзалтын цэг байгуулах, хоёр армийн төв байрны хооронд халуун утсыг ажиллуулах, өмнө фронтын цэргийн хооронд цахилгаан холбоо байгуулахаар тохиролцсон гэв. \Урьхан\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе