• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Торгоны замын олон улсын киноны анхдугаар наадам нээгдлээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-10-21 09:55:49

       Торгоны замын олон улсын киноны анхдугаар наадам 20-ны өдөр Ши-Аньд нээлтээ хийжээ. 6 хоног үргэлжлэх уг кино наадамд торгоны зам дагуух 20 гаруй улс орноос БНХАУ-д суугаа элчин төлөөлөгч, гадаад дотоодын кино урлагийн салбарын 100 гаруй нэрт зүтгэлтнүүд оролцох юм.

       Энэ удаагийн кино наадам нь олон улсын, ерөнхий, инноваци бүхий, нээлттэй том хэмжээний кино зэрэг сэдэвтэй үйл ажиллагааг зохион байгуулж, Хятадын кино урлагийг даян дэлхийд танилцуулан, олон улсын хүрээнд солилцоо, хамтын ажиллагаа өрнүүлэхэд чухал нөхцөл боломжоор хангах зорилготой бөгөөд нээлтийн ажиллагаа, кино танилцуулах арга хэмжээ, шалгаруулалт, торгоны замын кино урлагийн форум зэрэг 7 том хэсгээс бүрджээ.

       Энэхүү кино наадмыг цаашид жилд нэг удаа зохион явуулах юм./ДХ/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе