• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Эдийн засаг худалдааны хөгжлийн хандлагад анхаарал хандуулав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-10-21 09:58:47

    Дэлхийн Худалдааны Байгууллага 20-ны өдөр тайлан нийтэлж, дэлхийн эдийн засаг, худалдааны хөгжлийн 4 том чиг хандлагыг тодорхойлсон байна. Үүнд,  хөгжиж буй улс орнуудын дэлхийн эдийн засагт эзлэх байр суурь өдөр ирэх тусам дээшилж байна, хөгжиж буй орнууд дэлхийн нэмүү өртгийн сүлжээнд дэх оролцоо нэмэгдэж байна, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тасралтгүй өсөж байгаа болон эдийн засгийн цогцсуудын харилцан хамаарал нэмэгдэж байгаа зэрэг болно гэжээ. Энэхүү тайланд мөн эдгээр хөгжлийн хандлага хөгжиж буй улс орнуудад авчрах боломж болон сорилтыг онцолсон байна.

    "2014 оны дэлхийн худалдааны тайлан" нэртэй уг тайланд, 2000 оноос хойш, хөгжиж буй орнууд нь дэлхийн худалдааны нийт хэмжээний 33%-г эзэлж байснаа 48%-г эзлэх болсон байна. Хөгжиж буй орнууд дэлхийн нэмүү өртгийн систем дэх нэлээд дор өртгөөр дэлхийн эдийн засагт нэгдэж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний ханш өсөж байгаагаас ашиг хүртэж байна. Гэвч хөгжиж буй орнуудад  маш олон сорилт тулгарч байна. Хөгжиж буй орнуудын эдийн засаг нэлээд олон ахиц амжилт тогтоож байгаа хэдий ч, хөгжингүй орнуудтай харьцуулахад мөн нэлээд  зөрөөтэй байна гэв.\Д.Х\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе