• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Саранд тандалт судалгаа хийх төсөл эх дэлхийд буцах нислэгийн туршилт хийнэ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-10-22 17:05:04

    Хятад улсын Саранд тандалт судалгаа хийх төсөл эх дэлхийд буцах нислэгийн туршилтыг анх удаа хийх гэж байнаа. Нислэгийн туршигч аппаратыг 10-р сарын 24-26-ны хооронд Шичангийн дагуул хөөргөх төвөөс хөөргөнө гэж Улсын батлан хамгаалалтын шинжлэх ухаан технологийн аж үйлдвэрийн товчооны хэвлэлийн төлөөлөгч 22-нд мэдэгдэв.

    Хэвлэлийн төлөөлөгч, 2013 оны 12-р сард Чан-Э-3 аппаратын үүрэг зорилт бүрэн дүүрэн амжилтанд хүрсний дараа Хятад улсын Саранд тандалт судалгаа хийх төсөл "Сарны тойрог замд орох, газардах, буцаж ирэх" гурван алхамт хөгжлийн төлөвлөгөөний гуравдагч үед бүх талаар шилжиж, 2017 оны үеэр , нисэгчгүй автомат удирдлагаар сарнаас дээж авч буцаж ирэх болно.

    Сансрын аппаратын эх дэлхийд буцах нислэгийн зангилаа технологид ахиц олох, эзэмшихийн тулд уг төсөл эх дэлхийд буцах нислэгийн туршилтыг урьдчилан хийхээр шийдэв. Нислэгийн туршигч аппарат хөөргөж, Саранд ойрхон очсоны дараа автоматаар буцна. Хоёр дахь сансрын хурдаар агаар мандалд орж, агаар мандалд хурдаа аажмаар сааруулан, Өвөр Монголын төв нутагт газардах болно гэжээ.

    Эх сурвалжийн мэдээлснээр, энэ удаагийн үүрэг гүйцэтгэх Чанжэн 3-р Бин зөөгч пуужин, нислэгийн туршигч аппарат зэрэг бүтээгдэхүүнийг 8-р сарын эхээр Шичангийн дагуул хөөргөх төвд хүргэсэн бөгөөд угсрах, турших зэрэг технологийн бэлтгэл ажлыг хийжээ. Төрөл бүрийн системийн байдал хэвийн бөгөөд хөөргөлтийн нөхцөл шаардлагыг хангасан байна. 22-нд пуужинд шатахуун нэмж эхэлсэн бөгөөд олон талын бэлтгэл ажил эмх цэгцтэй явагдаж байна.
\У\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе