• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ХКН-ын төв хороо хуулийн засаглалт улс байгуулах асуудлыг судалж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-10-22 17:14:55

    ХКН-ын төв хорооны 18 дахь сонгуулийн 4-р бүгд хурал Бээжинд хотноо болж байна. "Хуулиар улсаа засах" сэдэвт тус хуралд хүмүүс анхаарал хандуулж, чих тавьж байна. 18 дахь хурлаас хойш хоёр жилийн турш, мужийн зэрэглэлийн 50 гаруй албан тушаалтныг хуулийн дагуу шийтгэж, намын шинэ удирдагчид, эрх мэдлээ ашиглан өөртөө ашиг олох явдалд цохилт өгөх шийдвэр зориг, дарамт үзүүлж байгааг нь дотоодын нийгмийн олон салбарынхан сайшааж байгаа бөгөөд гадаадынхны ч анхаарлын төвд ороод байна. Авилгатай эрс тэмцэх, хуулийн засаглал явуулах нь яагаад эрх баригч намын шинэ удирдах давхаргын судалж, тохируулах гол сэдэв болсон бэ? Хуулиар улсаа засахад зохицуулах ёстой гол асуудал юу вэ гэх зэрэг асуудлаарх Хятадын судлаачдын үзэл бодлыг энэ нэвтрүүлгээр та бүхэнтэйгээ хуваалцах гэж байна.

    Хоёр сар гаруйн өмнө Жөү Юнканы хэргийг байцаах ХКН-ын төв хорооны шийдвэрийг Төв телевиз мэдээлж байсан ба 4-р бүгд хурлын авч хэлэлцэх гол сэдэв- хуулиар улсаа засах бодлогыг бүх талаар хэрэгжүүлэх явдлыг олон нийтэд мэдэгдсэн байна. Энэ бол санамсаргүй тохиолдол биш, эрх баригч нам авилгад хатуу цохилт өгөх тухай гүнзий бодолцсоны үр дүн гэж судлаачид болон хэвлэл мэдээллийнхэн үзэж байна.

    18 дахь сонгуулиар удирдагчийг сольсны дараа авилгын хэргийг шийтгэхэд авилга авсан даргын зэрэглэл, холбогдсон ажил зэрэг нь эрх баригч намын шийдвэр зоригийг харууллаа. Авилгатай тэмцэх ажлыг системжүүлэх нь энэ хурлын гол зорилго гэж хүмүүс үзэж байна. Үндэсний Засаг Захиргааны Дээд Сургуулийн олон нийтийн засаг захиргааны судалгааны газрын дарга Жү Лижя хэлэхдээ,

    Авилгатай тэмцэх ажил өнгөн талаас үндсэн зүйлд шилжиж байгааг 4-р бүгд хурал харуулна. Өөрөөр хэлбэл хуулийн арга замаар олон нийтийн эрх хэрэгжүүлэхийг журамлах явдал юм. Эрх баригч авилга авах зориггүй, түүнийг санахгүй, чадахгүй байх ёстой. Нэг жилийн турш бид олон туршлага хуримтлуулсан. Дараа холбогдох хууль дүрэм боловсруулж, олон нийтийн эрхийг хэрэгжүүлэхийг журамлана.

    Ноднин жилийн сүүлчээр болсон 3-р бүгд хурлаар шинэ удирдагчид өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх шийдвэр гаргаж, зах зээл шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ, улс орны засаглалын тогтолцоо, чадварыг орчин үеийн болгох зэргийг дурдсан нь нийгмийн анхаарлын төвд орж байсан. Энэ нөхцөлд 4-р бүгд хурлаас хуулийн дагуу улсаа засах сэдэв дэвшүүлсэн нь урьдынхтай адилгүй боловч зүй ёсонд нийцэх ажиллагаа юм гэж судлаачид үзэж байна. Эдийн засаг, нийгэм хөгжихийн хэрээр Хятадын хуулийн засаглалын бүтээн байгуулалт улам хөгжиж байна. Хуулиа сахина гэдэг хуулийн засаглал явуулахын зангилаа асуудал гэж Жү Лижя хэллээ.

    4-р бүгд хуралд хуулиа сахихыг гол сэдэв болгох ёстой гэж би бодож байна. Хуулиа сахих явдлыг бодитой хэрэгжүүлж, хүн болгон дүрэм тогтоол сахиж, хуулийн дагуу ажиллах хэрэгтэй. Хичнээн их эрхтэй, өндөр албан тушаалтай гээд хэнбугай ч гэсэн Хятадын иргэн бол, хууль дүрмийн дагуу ажиллах хэрэгтэй. Ингэвэл нийгэм сая дэг журамтай болно. Тогтвортой, эв нэгдэлтэй, итгэмжтэй байж чадна. Хуулийн дагуу улсаа засах гэдэг иргэдийн дунд хүн хүний хооронд итгэлцэл байгуулна гэсэн үг. Ийм итгэл байвал сая холбоо, солилцооны өртгийг бууруулж чадах бөгөөд улс орон мань сая эв санаа нэгдсэн хуулийн засаглалтай, дүрэм тогтоолтой улс болж чадна.

    23-нд Бээжин хотноо 4-р бүгд хурал өндөрлөж, хурлаар баталсан баримт бичгүүд эрх баригч намын удирдах давхаргын нийтлэг ойлголцлыг харуулж, хуулийн засаглалтай Хятад улсыг байгуулах ирээдүйн төсөвт тодорхой хөтөлбөр гаргаж өгнө гэдэгт эргэлзэхгүй байна.
\Сарантуяа орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе