• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Америкт Хятадын метро анх удаа ашиглагдаж эхлэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-10-23 17:02:24

        Орон нутгийн цагаар 22-ны үдээс хойш, Америкийн Массачусетс мужийн зам тээврийн газар Хятадын Бэйфан авто машины компаниас 284 метроны вагоныг худалдан авч, Бостоны улаан болон улбар шугамын метроны шугаманд явуулахыг албан ёсоор зөвшөөрчээ. Дэлхий нийтэд зарласан метроны вагон нийлүүлэх тендерт Хятадын төмөр замын тээврийн тоног төхөөрөмжийн компани анх удаа ялалт байгуулжээ.

  Бэйфан авто машины Америкийн компанийн ерөнхий захирал танилцуулж хэлэхдээ, улбар шугамын 152, улаан шугамын132 нийт 284 метроны вагон нийлүүлэх тендерийг энэ оны 5-р сараас дэлхий нийтэд хандан зарласан юм. Үүнд Хятадын компаниас гадна дэлхийн олон орны төмөр замын тоног төхөөрөмжийн компаниуд оролцсон.Хятадын Бэйфан авто машины компани нь дэлхийн төмөр замын тээврийн тоног төхөөрөмжийн зах зээлийн 22,4 хувийг эзэмшдэг томоохон компани юм.Үүнээс гадна тус компани тоног төхөөрөмжөө Ази, Европ, Африк, Умарт Америк, Өмнөд Америк, Номхон далай зэрэг 6 тивд нийлүүлдэг ажээ. \Р\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе