• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Өмнөд- Өмнөдийн хамтын ажиллагааны цаг агаарын өөрчлөлтийн олон улсын симпозиум болов

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-10-23 11:27:06

       Өмнөд- Өмнөдийн шинжлэх ухаан технологийн хамтын ажиллагааны төслийн цаг агаарын өөрчлөлтийн олон улсын симпозиум 22-нд Күнминь хотод болж, хөгжиж буй 10 гаруй орон болон олон улсын хамтын нийгэмлэгийн 70 гаруй төлөөлөгч, "бууруулах, зохицох болон хамтдаа хөгжих" сэдвийн дор яриа хэлэлцээ өрнүүлжээ. Энэ хугацаанд мөн хөгжиж буй орнуудын гадаадад туслах технологийн 20 өдрийн сургалт дамжаа зохион байгуулж байна.

       Симпозиум дээр, Шинжлэх ухаан технологийн яамны олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн дэд дарга Чэн Линхао, Өмнөд- Өмнөдийн шинжлэх ухаан технологийн хамтын ажиллагаагаар дамжуулан цаг агаарын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхийн чухал ач холбогдлыг өгүүлж, Хятад улс цаг агаарын өөрчлөлттэй тэмцэх талаар явуулж буй шинжлэх ухаан технологийн холбогдох бодлого, үйл ажиллагаа, ахиц, үр бүтэмжийн тухай танилцуулж, хөгжиж буй орнууд цаг агаарын өөрчлөлтийн эсрэг хамтын ажиллагаагаа цаашид гүнзгийрүүлэхийг хүсэж байгаагаа онцолжээ. \Хуар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе