• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын баруун бүсийн олон улсын 15-р яармаг эхлэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-10-23 14:50:08

       "Өөрчлөлтөөр хөгжлийг ахиулж, ирээдүйг бүтээлчээр цогцлооё" уриатай Хятадын баруун бүсийн олон улсын 15-р яармаг 10-р сарын 23-нд Чэндү хотод эхэллээ. Тус яармагийн зочин орноор Франц оролцож, өнгөрсөн жилүүдээс улам илүү мэргэжлийн түвшинд болж , зах зээлд хандаж , олон улсын стандарт хангасан бөгөөд бүс нутгийн харилцаа хамтын ажиллагаа ба худалдаа, хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа голлож байна.

       Энэ удаагийн яармаг нийт 240 мянган хавтгай дөрвөлжин метр талбайг эзэлж байна. 10-р сарын 23-26-ны өдрүүдэд аж үйлдвэр, сансар аялал, цахим мэдээ холбоо, дээд технологийн үйлдвэрлэл, шинэ материал, шинэ эрчим хүч зэрэг салбарын үзэсгэлэн ажиллаж, 10-р сарын 30-наас 11-р сарын 3-ны өдрүүдэд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний павильон, олон улсын болон дотоодын онцгой барааны , үнэт засал зэмсгийн , гэрийн тавилгын зэрэг 5 том павильоноос гадна гадаа талбайд дэлгэн үзүүлэх хэсэг ажиллуулжээ. Тус үзэсгэлэн яармагт 76 улс орон бүс нутгийн 9000 орчим аж ахуйн нэгж оролцож байна.

 

 

\Хуар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе