• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

БНСУ БНАСАУ-ыг урив

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-10-23 16:49:11

       Юньхаб агентлаг 23-нд засгийн газрын хариуцлагатны үгнээс иш татан мэдээлснээр, БНСУ-ын Засгийн газар БНАСАУ-т урилга илгээж, энэ сарын 28-30-ны өдрүүдэд Сөүлд болох Зүүн хойд Азийн энхийн зорилготой хамтын ажиллагааны чуулганд урьсан байна.

       Эх сурвалжид мэдээлснээр, БНСУ мөн Америк, Хятад, Япон, Орос зэрэг орнуудыг албан ёсоор урьжээ. Тус чуулганд эдгээр орнууд, дэд сайд болон сайдын туслахын хэмжээний төлөөлөгчид томилохоор байна. Хэрвээ Умард Солонгос мөн төлөөлөгчөө томилон ирүүлбэл тус зургаан талт хэлэлцээрийн төлөөлөгчид хуран цугларах болно. Одоогоор Умард Солонгосын тал хараахан хариу өгөөгүй байна.

       Зүүн хойд Азийн энхийн зорилготой хамтын ажиллагааны энэхүү төсөл нь Пак Гын Хегийн засгийн газраас Зүүн хойд Азийн бүс нутгийн хурцадмал байдлыг намжаах зорилгоор явуулж буй дипломат бодлого юм. Өмнөд Солонгос, Хятад, Америк зэрэг зургаан орон цаг агаарын өөрчлөлт, терроризм ба цөмийн аюулгүйн байдал зэрэг улс төрийн бус сэдвээр санал бодлоо солилцож, харилцан итгэлцлээ нэмэгдүүлэн, яриа хэлэлцээний цар хүрээгээ өргөжүүлэн тэлэх юм байна. \Хуар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе