• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

АПЕК-ийн дэд бүтцийн барилга байгууламжийн PPP-г хэрэгжүүлэх замын зураг төлөвлөгөөг баталжээ

CRI       (GMT+08:00) 2014-10-23 10:34:34

      22-ны өдөр Бээжинд болсон Ази Номхон Далайн бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хамтын ажиллагааны байгууллагын сангийн сайд нарын 21-р хурал "2014 оны АПЕК-ийн сангийн сайд нарын хамтарсан мэдэгдэл"-ийг нийтэлж, мөн "АПЕК-ийн бүс нутгийн дэд бүтцийн барилга байгууламжийн PPP-г хэрэгжүүлэх замын зураг төлөвлөгөө"-г баталсан нь АПЕК-ын бүс нутгийн дэд бүтцийн барилга байгуулалтын хөрөнгө хуримтлуулах, дэд бүтцийг хөгжүүлэх бодит алхам хийсэн байна.

      Хятадын Сангийн сайд Лөү Живий хэлэхдээ, тухайн өдрийн хурлаар АПЕК-ийн бүс нутгийн дэд бүтцийн байгуулалтад хөрөнгө хуримтлуулах асуудлаар гүнзгий ярилцаж, засгийн газар нийгмийн хөрөнгийг уялдуулсан PPP хэлбэрийг гол хэлэлцсэн байна гэжээ.

      PPP хэлбэр гэдэг нь албан болон хувийн хамтын ажиллагааны харилцаа болон олон нийтийн дэд бүтцийн тоног төхөөрөмжийн төслийн хөрөнгө хуримтлуулах хэлбэр юм.

       АПЕК-ийн бүс нутагт одоо дэд бүтцийн байгуулалт асар их шаардлагатай тул олон нийтийн санхүүгийн хязгаарлагдмал байдалд хазаарлагдаж байна. Ийм нөхцөлд PPP хэлбэр нь шинэ бөгөөд засгийн газрын уламжлалт худалдан авах хэлбэрээр дэд бүтцийн барилга байгуулалтыг хөгжүүлэх аргаас өөр бололцоотой арга юм.

      Энэ удаагийн сангийн сайд нарын хурал дээр, Хятад улс улсын зэрэглэлийн PPP төв байгуулснаа мэдэгдэж, Азийн хөгжлийн банкны байгуулсан Хятадын ядууг тэтгэх болон бүс нутгийн хамтын ажиллагааны фондын 5 сая ам долларыг АПЕК-ийн хөгжиж байгаа орнуудын дэд бүтцийн барилга байгуулалтын PPP, бүс нутгийн хамтын ажиллагаа, дэд бүтцийн зам харилцааны салбарын чадавх , төслүүдийг дэмжих болно гэж мэдэгджээ. \Э.Г\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе