• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

БНАСАУ саатуулаад байсан Америкийн нэг иргэнийг суллажээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-10-23 10:20:35

      БНАСАУ-ын Төв цахилгаан мэдээний агентлагийн 22-нд мэдээлснээр, тус орны Батлан хамгаалах хорооны дарга Ким Чен Ун Америкийн Ерөнхийлөгч Барак Обамагийн олон удаагийн шаардлагыг харгалзаж, Америкийн иргэн Жеффри Эдвард Фовлегийг суллах шийдвэр гаргасан бөгөөд түүнийг холбогдох хууль дүрмийн дагуу Америкийн талд шилжүүлсэн гэжээ.

      Америкийн Цагаан ордон 21-нд мэдэгдэл хийж, дээрх мэдээллийг гэрчилсэн бөгөөд саатуулагдаад байгаа үлдсэн хоёр Америк иргэнийг даруй суллахыг БНАСАУ-д шаардсан байна.\Д.Х\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе