• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Восток-2014" сургуулилт нь Путиний тушаасан үүргийг гүйцэтгэсэн гэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-10-23 10:23:19

       ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу 22-ны өдөр хэлэхдээ, "Восток-2014" стратегийн сургуулилт нь Ерөнхийлөгч Владимир Путиний тушаасан үүргийг биелүүлж, олон улсын хамтын нийгэмлэгт Оросын зүүн нутгийн цэрэг армийн бэлтгэл сургуулилтын төвшнийг харуулаад зогсохгүй алс дорнодын аюулгүй байдлыг хамгаалах хүчин чадлыг баталгаажуулсан гэжээ.

       Оросын Батлан хамгаалах яамны веб сайтын мэдээнд, Сергей Шойгу мөн өдөр Батлан хамгаалах яамны бага хурал дээр хэлэхдээ, энэ удаагийн сургуулилт нь Оросын цэргийн энэ оны хамгийн том цар хүрээтэй, хамгийн чухал утга агуулга бүхий бэлтгэл сургуулилт болох юм. Сургуулилт нь дараах 3 зорилттой байсан. Үүнд: нэгд цэргийн ангийн умард туйлыг оролцуулсан бүс нутагт онц байдал үүсэхэд зориулсан бэлтгэл ажлын байдлыг шалгах. Хоёрт, цэргийн армийн дэд бүтцийн байгуулалтыг судалж, алс дорнодын бүс нутагт цэргийн анги томилох хүчин чадавхыг баталгаажуулах. Гуравт, өөр өөр цэргийн ангиас бүрдсэн том кластерын командлалын системийн үр ашгийг шалгах зэрэг болно гэжээ.

       "Восток-2014" сургуулилт   9-р сарын 19-нөөс 25-ны өдрүүдэд Оросын алс дорнодын бүсэд явагдсан байна.\Д.Х\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе