• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Японы албан тушаалтан "Коно Ёхэйгийн яриа"-г мушгин гажуудуулжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-10-23 11:09:07

       Японы Сайд нарын танхимын дарга Суга Йошихиде 22-ны өдөр хэлэхдээ, Японы засгийн газар "Коно Ёхэйгийн яриа"-г залгамжлах нь өөрчлөгдөөгүй гэжээ. Гэвч тэрээр "Коно Ёхэйгийн яриа"-нд "бэлгийн боол бүсгүйчүүд"-ийн асуудлыг хүлээн зөвшөөрсөнд сэжигтэй байгаагаа мөн мэдэгдсэн байна.

       1993 оны 8-р сарын 4-нд, Японы Сайд нарын танхимын дарга байсан Коно Ёхэй тус орны засгийн газрыг төлөөлөн "бэлгийн боол"-ын асуудлаарх шалгалтын дүнгийн талаар үг хэлж, дэлхийн 2-р дайны үеэр Японы засгийн газар болон цэрэг арми "бэлгийн боолчлол" явуулсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд үүнд буруугаа хүлээсэн байна.

       Суга Йошихиде 21-ний өдөр Парламентдаа сөрөг намын асуултад хариулахдаа, Коно Ёхэйгийн яриа нь "маш их асуудалтай", учир нь Японы тал "бэлгийн боол"-ын асуудлаар ямар ч гэрч баримт олоогүй гэжээ.\Д.Х\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе