• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Лалын улс"-ын хөрөнгө мөнгөний эх үүсвэрийг таслан зогсоохоор зэхэж байна

CRI       (GMT+08:00) 2014-10-24 11:24:03

      "Лалын улс" хэт даврагч байгууллага урьд өмнө байгаагүй түргэн хурдаар эд хөрөнгө хуримтлуулж байна. АНУ олон арга замаар тус байгууллагын хөрөнгө мөнгөний эх үүсвэрийг таслан зогсоохыг зорьж байна гэж 23-нд Америкийн Сангийн яамны албан тушаалтан мэдэгджээ.

      Америкийн Сангийн яамны Терроризмтой тэмцэх, банк санхүүгийн мэдээллийн үйл хэрэг хариуцсан дэд сайд Давид Кохен мөн өдөр Вашингтоны зөвлөхүүдийн Карнеги олон улсын энх тайвны санд тавьсан илтгэлдээ, "Лалын улс" байгууллагын хөрөнгө мөнгөний эх үүсвэр терроризмын бусад олон байгууллагынхтай адилгүй. Тус байгууллага голдуу хууль бусаар газрын тос худалдаалах, хүн барьцаалж төлөөс авах, хулгайлах, дэмжигчдийн хандив авах зэрэг арга хэлбэрээр хөрөнгө мөнгө хуримтлуулж байна гэжээ.

      Дараа нь Цагаан ордонд болсон ээлжит хэвлэлийн бага хуралд Давид Кохен, "Лалын улс"-ын хууль бус газрын тосны борлуулалтын завсрын хүнийг тодорхойлж, түүнийг хоригийн хар дансны жагсаалтанд оруулахаар Америкийн тал зэхэж байна. Түүнчлэн улс орнууд терроризмын байгууллагад төлөөсний мөнгө өгөхөө зогсоохыг хүсэж байна гэжээ.

      Энэ оны 6-р сараас хойш, Иракт хүнд ноцтой зэвсэгт мөргөлдөөн үүсэж, "Лалын улс"-ыг зэрэг засгийн газрын эсрэг зэвсэгт хүчин Иракийн хойд, баруун нутгийн их хэмжээний газар нутгийг эзэлсэн юм. Иракийн Аюулгүй байдлын арми, Курдын зэвсэгт хүчин АНУ-аар голлосон "олон улсын холбоо"-ны агаарын тусламжийн дагуу зэвсэгт этгээдэд үргэлжлэн цохилт өгч байна. "Лалын улс" байгууллагын хөрөнгө мөнгөний эх үүсвэрийг таслан зогсоох нь Америкийн стратегийн бүрэлдэхүүн хэсэг юм.

\У\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе