• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

4-р бүгд хурлын "шийдвэр"-ийг олон улсын хэвлэлийнхэн анхаарч байна

CRI       (GMT+08:00) 2014-10-24 11:25:25

      23-нд өндөрлөсөн ХКН-ын 18 дахь сонгуулийн Төв хорооны 4-р бүгд хурал "Хуулиар засаглах зэрэг зарим чухал асуудлаар ХКН-ын Төв хорооны шийдвэр"-ийг хэлэлцэн батлав. Тус "шийдвэр"-т тогтоосон төлөвлөлт, хуулиар улсаа засах шийдвэр нь, Хятад улс өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэхэд улам сайн хуулийн засаглалын орчин бүрдүүлж, түүнчлэн өөрчлөлт шинэчлэлтийн ололт амжилтыг хамгаалах болно олон улсын мэдээллийн хэрэгслүүд үзсэн байна.

      Рейтерс агентлаг мэдээлэлдээ, ХКН-ын 18 дахь сонгуулийн Төв хорооны 4-р бүгд хурлын хэлэлцэн баталсан арга бодлого нь дэлхийн хоёрдогч том эдийн засагтай улсын зах зээл, эдийн засгийн эргэлтэнд машид чухал юм. Энэ удаагийн хуралд ХКН, үндсэн хуулийн хэрэгжилт, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, БХАТИХ, түүний байнгын хорооны үндсэн хуулийн хяналтын тогтолцоог боловсронгуй болгохыг онцолсон байна гэжээ.

      Ассошейтэд Пресс мэдээлэлдээ, ХКН-ын 18 дахь сонгуулийн Төв хорооны 4-р бүгд хурал өндөрлөсний дараа нийтэлсэн албан мэдэгдэлд, үндсэн хууль болон хуулийн тогтоолд үндэслэн хуулиар улсаа засах, хууль зүйд хөндлөнгийн оролцоо хийх үйл ажиллагааг хязгаарлахыг мэдэгдсэн юм гэж тэмдэглэжээ.

      Франц Пресс агентлаг мэдээлэлдээ, ХКН 18 дахь сонгуулийн Төв хорооны 4-р бүгд хуралд, Хятадын онцлогтой социализмын хуулийн засаглалын замналыг гуйвшгүй баримталж, Хятадын онцлогтой социализмын хуулийн засаглалын системийг бүтээн байгуулж, социалист хуулийн засаглалтай улс орон болгохыг зарласан байна. Энэ удаагийн хурал нь дэлхийн хоёрдогч том эдийн засагтай улсын хуулиар улсаа засах замналд зураг төлөвлөлт гаргаж өглөө гэж тэмдэглэжээ.

\У\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе