• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Монгол улсын хөдөө аж ахуйн салбар элбэг ургац хураалаа

CRI       (GMT+08:00) 2014-10-24 15:30:45

      2014 онд Монгол улсын хөдөө аж ахуйн үйлдвэрлэл элбэг ургац авч, 460 мянган тонн буудай, 161 мянган тонн төмс, 102.5 мянган тонн хүнсний ногоо хурааснаар тус бүр жилийн төлөвлөгөөгөө давуулан биелүүлж, түүхэнд хамгийн сайн ургац хураалт болсон гэж хэвлэлийнхэн мэдээллээ.

      Монгол бол мал аж ахуйн орон юм. Өнгөрсөн зууны 70-аад оноос өргөн цар хүрээтэй тариалж эхэлсэн бөгөөд өөрийн хэрэгцээгээ үндсэндээ хангах болсон. Өнгөрсөн зууны 90-ээд онд зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш Монгол улсын хөдөө аж ахуйн салбар нэгэн үе хөгжил нь саарснаас шалтгаалж, үр тариа, хүнсний ногоо, жимс жимсгэнийг голдуу гаднаас импортлох болсон юм. Гэтэл сүүлийн жилүүдэд Монгол улсын засгийн газар хөдөө аж ахуйн хөгжлийг урамшуулж, бодлогоор дэмжсэнээр ийнхүү үр дүнд хүрч чадсан байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе