• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Терроризмд цохилт өгөхөд хоёрдмол стандарт хэрэгжүүлж болохгүй

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-10-24 10:21:09

      23-нд ОХУ-ын ерөнхийлөгчийн албын дарга Сергей Иванов, терроризмд цохилт өгөхөд хоёрдмол стандарт хэрэгжүүлж болохгүй гэдгийг Канадын нийслэл Оттавад гарсан буудалцааны хэрэг нотоллоо гэжээ.

      Мөн өдөр ОХУ-ын Сочи хотод Сергей Иванов хэвлэлд хандан, терроризм болон хэт даврагч үзэл бол зөвхөн ОХУ-д нүүрлэж буй асуудал биш гэдгийг ОХУ аль эрт 10 гаруй жилийн өмнө нийтэд зарлаж байлаа. 22-нд Оттавад гарсан буудалцааны хэрэг үүнийг гэрчилж байгаа юм гэжээ. Тэрээр, ОХУ-ын баруун хэсгийг ялган салгасан нөхцөлд, олон улсын терроризмын асуудлыг зохицуулж чадахгүй. Терроризмд цохилт өгөхөд хамтын хүчин чармайлтад түшиглэх хэрэгтэй боловч хоёрдмол стандарт хэрэгжүүлж болохгүй юм гэжээ.

      Мөн өдөр ОХУ-ын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Александр Лукашевич Москвад нийлгэсэн хэвлэлийн бага хуралд, олон улсын хамтын нийгэмлэг эрхбиш хамтран ажиллаж, терроризмын заналхийлэлтэй тэмцэх хэрэгтэй гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе