• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хүйсийн тэгш эрхийн талаарх Хятадын тайланг хянаж хэлэлцэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-10-24 10:24:34

      23-нд НҮБ-ын хүйсийн тэгш эрхийг хамгаалах комисс Женевт Хятад улс "Хүйсийн тэгш эрхийг хамгаалах конвенц"-ыг хэрэгжүүлсэн тухай 7, 8 дахь тайланг хянан хэлэлцсэн байна.

      10-р сарын 20-ноос 11-р сарын 7-нд, НҮБ-ын хүйсийн тэгш эрхийг хамгаалах комисс Женевт 59 дэх хурлаа хийж, Венесуэл, Хятад зэрэг улс орон, бүс нутгийн гэрээгээ хэрэгжүүлсэн тайланг хянан хэлэлцсэн байна.

      23-нд Хятадын Төрийн Зөвлөлийн эмэгтэйчүүд хүүхдийн ажил хариуцсан хорооны дэд дарга Сүн Шюянь Хятадын гэрээгээ хэрэгжүүлсэн байдлаар тайлагнах үед, Хятад улс эмэгтэйчүүдийн хөгжил, хүйсийн тэгш эрхийг хэзээд чухалчилж, 2006 оноос хойш, Хятад улс эмэгтэйчүүдийн эрх ашгийг баталгаажуулах тухай 10 гаруй хууль дүрэмд өөрчлөлт оруулан боловсруулсан байна. Хятад улс хүйсийн тэгш эрхийг ахиулах ажлын механизмыг тасралтгүй төгөлдөржүүлж, тусгай арга хэмжээ авч, эмэгтэйчүүд улс төрд оролцох, ажлын байраар хангагдах, мөн тэдний эрүүл мэнд, боловсрол зэрэг асуудлыг зохицуулсан байна гэжээ.

      Сүн Шюянь, "Хятадын эмэгтэйчүүдийн хөгжлийн хөтөлбөрт /2011-2020 он/" эн тэргүүнд "эмэгтэйчүүд бодлого тогтоох хийгээд удирдлагад оролцох"-ыг маш их чухалчилсан байна. Хятад улс эмэгтэйчүүдэд жижиг зээл олгох санхүүгийн бодлого хэрэгжүүлж, 4 сая гаруй эмэгтэйчүүд жижиг зээл олж, ажил үйлсээ босгосон байна гэжээ.

      НҮБ-ын хүйсийн тэгш эрхийг хамгаалах комиссоос Хятадын засгийн газар гэрээгээ үр дүнтэй хэрэгжүүлсэн байдлыг нааштай үнэлж, Хятадын хүйсийн эрх тэгш болон эмэгтэйчүүдийн хөгжлийн салбарын амжилтыг сайшаасан байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе