• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад, Солонгосын залуучуудын бичил кино наадам болов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-10-24 14:00:15

      Эдийн засгийн өдрийн сонины мэдээ: БНХАУ-ын Гадаадтай найрсаг харилцах нийгэмлэг, БНСУ-ын CJсоёлын сан, Төвийн кино үйлдвэрийн компани хамтран зохион байгуулсан Хятад, БНСУ-ын залуучуудын бичил кино наадам 23-нд Бээжинд нээгдэв. Тус кино наадам "Хятадын мөрөөдөл" сэдвийн дор болж буй нийгмийн халамжийн том хэлбэрийн үйл ажиллагаа юм. Тус наадам 4 хоног үргэлжилж, БНХАУ, БНСУ хоёр орны залуу киночдын бүтээсэн 324 бүтээл кино наадамд оролцож, түүний дотроос 32 бүтээл финалд үлдэх юм.

      Эх сурвалжид тэмдэглэснээр, эцсийн шалгаруулалтаар шигшигдэн үлдсэн шилдэг бүтээлүүдийг Бээжингийн CGVолон улсын кино ордон, Бээжин хотын их театрт тавьж, шагнал хүртэгсэдэд БНСУ-д очиж, мэргэжил дээшлүүлэх боломж олгох юм. Энэ удаагийн кино наадмыг БНСУ-ын найруулагч Ки-Хван Ок, Хятадын найруулагч Ван Шяошуй, Жан Түндао нар шүүж, БНСУ-ын нэрт жүжигчин Ёон Юн Хие, Хятадын нэрт жүжигчин Чинь Хао нар сурталчлан таниулах элчээр ажилласан байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе