• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Индонезийн ерөнхийлөгч Жоко Видодотой утсаар ярив

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-10-24 15:54:10

      24-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Индонезийн ерөнхийлөгч Жоко Видодотой утсаар ярив. Жоко Видодо Индонезийн шинэ ээлжийн ерөнхийлөгчөөр сонгогдсон явдалд Ши Жиньпин баяр хүргэв.

      Ши Жиньпин, Хятад Индонез хоёр улс найрсаг харилцаатай, харилцсан итгэлцсэн сайн хөрш, сайн найз юм. Тантай ажлын сайн харилцаа байгуулж, хоёр талт солилцоо, хамтын ажиллагааг хамтаар ахиулж, 21-р зууны тэнгисийн торгоны замын бүтээн байгуулалтыг урагшлуулж, Хятад Индонезийн стратегийн тал бүрийн түншлэлийн харилцааг урагшлуулж, тасралтгүй шинэ ахиц гаргаж, харилцан ашигтай хамтын хөгжлийг биелүүлэхэд миний бие бэлэн байна. Ирэх сард та Бээжинд ирж, Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын удирдагчдын албан ёсны бус хуралд оролцохыг хүсэж байгаа бөгөөд тэр үед тантай уулзахыг хүсэж байна гэжээ.

      Жоко Видодо, Индонез, Хятад хоёр орны стратегийн тал бүрийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх нь манай хоёр орон төдийгүй Ази, дэлхий дахинд маш чухал юм. Хоёр орны найрсаг хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг миний бие ихэд чухалчилдаг юм гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе