• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

4-р бүгд хурлын албан мэдээ зах зээлийн аятай орчныг буй болгоход ашигтай

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-10-24 17:21:33

    ХКН-ын 18 дахь сонгуулийн төв хорооны 4-р бүгд хурал 23-ны өдөр Бээжин хотноо болж, "Хуулийн засаглалыг бүх талаар хэрэгжүүлэхэд холбогдсон чухал асуудлуудын тухай ХКН-ын төв хороо хуулийн шийдвэр"-ийг баталсан байна. Бүгд хурлын албан мэдээг нийтэлсний дараа манай радиогийн сэтгүүлч эдийн засгийн судлаачдаас ярилцлага авлаа.

    Албан мэдээ цаг үеийг заагласан ач холбогдолтой. Хятад улс эрх тэгш, шударга, ил зах зээлийн орчныг бий болгоход тустай бөгөөд эдийн засгийн хөгжлийн орон зай, амьжиргааны хүчийг дайчилж чадна гэж судлаачид үзэж байна.

    Хятадын олон улсын эдийн засгийн солилцооны төвийн зөвлөгөө судалгааны хэлтсийн дэд дарга Ван Жюнь хэлэхдээ, тус мэдээний үзэл санаа, ирээдүйн төсөв сэтгэлийг урамшуулж байна. Хятадын эдийн засгийн өөрчлөлт шинэчлэл, хөгжлийн замд баталгаа боллоо гэжээ.

    "Бодитоор хэлбэл тус шийдвэр буюу хуулийн засаглалыг бүх талаар хэрэгжүүлэх тухай үзэл ойлголт нь ирээдүйд засгийн газар болон аж ахуйн нэгж, эрх болон зах зээлийн заагийг улам тодорхойлж, засгийн газрын ярьсаар байгаа гурван үндсэн зарчмыг цаашид тодорхойллоо. Хуулиар хориглоогүй бол хийж болно. Хуулиас эрх өгөөгүй бол хийж болохгүй. Хуулийн хариуцлагаа биелүүлэх ёстой зарчим нь засгийн газар юуг хийж болох юуг хийж болохгүйг зааж, хүчтэй зэвсэг олгосон байна."

    Засгийн газрын гүйцэтгэж байгаа зарим ажилд ард иргэд заримдаа хариуцлагатай хүнийг хайж олохгүй байх явдал бий. Жишээлбэл зарим босоо гүүр иргэдийн байрнаас ойрхон учраас унтаж амрахад нөлөөлөх зэрэг асуудлыг шалгахдаа ямар байгууллагад хандахаа мэддэггүй. Үүнтэй холбогдуулан Чинхуа их сургуулийн Хятад улс болон дэлхийн эдийн засгийн судалгааны төвийн судлаач Юань Ган хэлэхдээ, Хятадын зарим эдийн засгийн шийдвэр, ялангуяа орон нутгийн зарим төсөл бодит байдалд нийцэхгүй байсныг тус мэдээнд тодорхой хязгаарласан гэжээ.

    Үр ашиг бүхий зах зээлийн механизмын хөгжлийн суурь бол хууль болоод хуулийн засаглал мөн. Тус хурлаас шийдсэн хуулийн засаглалын арга хэмжээ нь одоогийн эдийн засгийн хөгжилд оршиж байгаа асуудлуудыг залруулж чадна гэж Юань Ган хэлэв.

    "Зах зээлийн механизмын шийдвэрт үүргийг баталж, засгийн газар ямар төсөл хэрэгжүүлэхийг шийдвэрлэхээ зогсоох ёстой. Хуулийг хэрэгжүүлж, эрх тэгш, үр ашигтай өрсөлдөж, эрх, зэрэгт түшиглэхгүй бол эдийн засгийн салбарт буй авилга, эрх тэгш бус зэрэг асуудлыг зохицуулж чадна"

    Одоо эдийн засагчид болон аж ахуйн нэгжийн эзэд эрх тэгш, шударга, ил зах зээлийн орчныг хүсэж байна. Тус хурлын шийдвэр энэ боломжийг олгож байна. Ван Юнь дарга хэлэхдээ,

    "Аж ахуйн нэгж, хувь хүний хувьд тус албан мэдээний асуулга засаг захиргааны талаас гар дүрэхийг багасгаж, урт хугацаанд оршсоор ирсэн эдийн засгийн салбарт эрхээ ашиглах болон авилгын асуудал байгааг багасгах болно. Эдгээр асуудлыг зохицуулах нь зах зээлийн ерөнхий үр ашгийг дээшлүүлж, үйлдвэрлэх хүчийг цаашид чөлөөлж, аж ахуйн нэгжийн ирээдүйн өөрчлөлт хөгжилд эрх тэгш, шударга, ил зах зээлийн орчин бий болгох болно"

\Сарантуяа \

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе