• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Афганистаны асуудал Истанбулын үйл явцын гадаад сайд нарын хурал Бээжинд зохиогдоно

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-10-24 19:08:07

    24-ний өдөр, Хятадын ГХЯ-ы хэвлэлийн төлөөлөгч Хуа Чунь-ин мэдээлснээр, Афганистаны асуудал Истанбулын үйл явцын гадаад сайд нарын 4-р хурал 10-р сарын 31-ний өдөр Бээжинд болно. Хурлыг Хятадын гадаад харилцааны сайд Ван И, Афганистаны гадаад хэргийн сайд Османи нар даргална.

    Мөн өдөр болсон хэвлэлийн бага хуралд Хуа Чунь-ин, өдгөө Афганистан улс төр, аюулгүй байдал, эдийн засаг олон шилжилтийн үедээ байж, 10 жилийн өөрчлөлтийн үедээ орох гэж байна. Энэ удаа Афганистаны асуудал Истанбулын үйл явцын гадаад сайд нарын 4-р хурлыг зохиох гэж байгаа нь Хятад улс Афганистантай холбогдсон олон улсын хурлыг анх удаагаа зохион явуулж байгаа бөгөөд Афганистаны шинэ засгийн газар байгуулагдсанаас хойш болж буй анхны олон улсын хурал юм, туйлын чухал ач холбогдолтой. Истанбулын үйл явцын гишүүн орнууд ба дэмжигч талын гадаад хэргийн сайд, өндөр зиндааны төлөөлөгч нар оролцох болно гэв. \Урьхан\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе