• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улсын эдийн засгийн өсөлт шинэ төрх байдалтай хөгжих болно

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-10-27 11:11:59

       Саяхан Хятадын Төрийн зөвлөлийн дэргэдэх Хэвлэлийн албанаас хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр, Төрийн зөвлөлийн дэргэдэх Хөгжил судалгааны төвийн Макро эдийн засаг судлалын газрын дарга Юй Бинь хэвлэлийнхэнд хандан Хятад улсын өнөөгийн макро эдийн засгийн байдлыг танилцуулжээ. Тэрээр хэлэхдээ, энэ жил Хятад улсын GDP 7.4 орчим хувийн өсөлттэй байж, ирэх хоёр жил Хятад улсын эдийн засаг хөгжлийн шинэ хэв байдалд тогтвортой шилжих зангилгааны он жилүүд байж, 2015 онд GDP 7 орчим хувийн хурдаар хөгжих боломжтой гэжээ.

       Юй Бинь хэлэхдээ, 1978 оноос 2012 онуудад өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлсэн 35 жилийн туршид Хятад улсын GDP жил тутамд 9.8 хувийн өсөлттэй байсан эдгээр он жилүүдийг Хятад улсын эдийн засгийн түргэн хөгжлийн үе шат хэмээн дүгнэсэн. Гэвч хүнд аж үйлдвэрийн үйлдвэрлэл илүүдэж, газар эдэлбэрийн зах зээл түргэн хөгжлийн 10-иад жилийн дараах тохируулга хийх шаардлагатай болсон болохоор Хятад улсын эдийн засгийн өсөлт саарах нь дамжиггүй юм. Өдгөө Хятад улсын эдийн засаг нэгэнт дунд хурдацтай хөгжлийн үе шатандаа байж, энэ жил GDP 7.4 хувиар өсөх нь урьдчилан төсөөлөл байна гэжээ.

       Хятад улсын GDP өсөлт саарч байгаа тухай гадаадын шинжээчид нэлээд өөдрөг бус таамаглалт хийж байна. Энэ тухай Юй Бинь хэлэхдээ, хөгжлийн шинэ хэв байдалд орох явцад, түүнчлэн эдийн засгийн хөгжлийг тогтворжуулж шинэ өсөлтийн цэгт очих хүртэл, Хятад улсын эдийн засгийн эрхлэлт үргэлжлэн дарамттай ажиллах боловч ерөнхийдөө тогтвортой байх болно. 2012 оноос хойш, дараалан 11 улиралд, GDP-ийн улирал тутмын өсөлтийн хурдын хамгийн өндөр үзүүлэлт болон хамгийн дор үзүүлэлт хоорондоо 0.6 нэгжээр зөрж, өсөлтийн хурд алгуур удаашрах явцад томоохон донсолгоо үүсэхээс зайлсхийж, зах зээлийн эмх цэгцтэй өөрчлөлт, эдийн засгийн хөгжлийн шинэ хэв байдалд зохицоход нааштай макро орчноор хангасан байна гэжээ. Тэрээр бас газар эдэлбэрийн зах зээлийн тохируулгын талаар онцгойлон дурдахдаа:

       Эдийн засгийн хөгжлийн хөөсийг арилгаж, газар эдэлбэрийн зах зээлийг зөөлөн газардуулахад орон сууцны шинэ барилга байгууламжийн талбайг аажмаар багасгаж, хангамж илүүдэх байдал даамжрахыг сэргийлэх хэрэгтэй. Бидний үзэж байгаагаар өнөө газар эдэлбэрийн салбарын хангамж нь эрэлт хэрэгцээндээ хүрэхгүй үе шатнаас гарч, хангамж ерөнхийдөө тогтвортой болсон байна. Зах зээлийн хөгжлийг хэвийн хэмжээнд байлгахын тулд орон сууцны шинэ барилга байгууламжийг аажмаар багасгах хэрэгтэй. Энэ жил гарснаас хойш орон сууцны шинэ барилгын ажил ихээр багасч, зах зээлийн урьдчилгаанд тохируулга хийсэн явдал нь газар эдэлбэрийн зах зээлийн дунд урт хугацааны тогтвортой эрхлэлтэд ашиг нь арай их байх болно. Сүүлийн үед газар эдэлбэрийн зах зээлийн тохируулгын эрч нэлээд их байж, ерөнхий эдийн засгийн өсөлтийн хурд саарах дарамт нэмэгдэж байгаа хэдий ч зах зээлийн тохируулга бол заавал өнгөрүүлэх явц болохыг бид эрхбиш зөвөөр таних хэрэгтэй" гэжээ.

       Ирэх хоёр жил бол "12-р таван жил"-ийн төлөвлөгөөний сүүлийн жил буюу "13-р таван жил"-ийн гарааны жил, мөн Хятадын эдийн засаг тогтвортойгоор шинэ байдалд шилжин орох цаг үе, тэрчлэн шинэ хуучин өсөлтийн хөдлөх хүчин болон эдийн засгийн хөгжлийн хэлбэр тогтвортой байдалд орох зангилаа цаг хугацаа юм. Макро эдийн засгийн бодлого нь өнөөгийн зохицуулалтын хандлагатай нийцэж, богино хугацаанд дэвшил хийх хэрэгтэй.Иймээс цаг хугацааг сайтар ашиглаж, эдийн засгийн хэлбэлзлийг хамгийн бага хэмжээнд тогтоон барьж, 2015 он гэхэд дотоодын үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний өсөлтийн хэмжээг 7% орчим байлгах болно гэж Юйбэн үзсэн байна. Тэрээр хэлэхдээ,

       Хятадын эдийн засгийн шинэ байдлыг бий болгохын тулд 6 зорилтыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Үүнд, аж ахуйн нэгжийн ашиг орлого, санхүүгийн нэмэгдэл, ажлын байрны хангалт, иргэдийн амьжиргааг сайжруулах, эрсдэлийг тогтоон барих, нөөц баялаг байгаль орчинг тогтвортой байлгах явдал болно. Эдгээр нь Хятадын эдийн засагт, тэрчлэн нэмэгдлийн хурдыг бий болгоход чухал үзүүлэлт болох юм. Иймээс ерөнхийд нь авч хэлбэл, энэ оныг оролцуулаад ирэх хоёр жил нь Хятадын эдийн засаг шинэ байдалд шилжин орох зангилаа цаг үе юм. Хэрэв макро эдийн засгийн бодлогын зохицуулалтын дагуу эдийн засгийг алхам алхмаар шинэ өсөлтийн байдалд оруулах юм бол ирээдүйн 10 жилд, дунд өндөр хурдтай үйл ахицаа үргэлжлүүлэх болно гэж бид үзэж байна гэжээ. \Рэнчинсоо, Хүчитбаатар орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе