• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян болон Бан Ги Мун нар дэлхийн хотуудын өдрийг тохиолдуулан бярын захидал илгээлээ

Жүншинь Агентлаг       (GMT+08:00) 2014-10-31 15:35:06
    Дэлхийн хотуудын өдрийн нээлт 31-ны өдөр Шанхай хотод боллоо. Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун нар уг арга хэмжээнд зориулан баярын захидал илгээлээ.

    Ли Кэчян баярын захидалдаа, дэлхийн хотуудын өдөр нь "хотын сайхан амьдрал" уриан дор болж, хотын өөрчлөлт хөгжил нь энэ жилийн гол сэдэв болж, шинэ цаг үеийн хотын иргэдийн үзэл бодол үйл ажиллагааг тусган харуулж байгаа юм гэжээ. Тэрээр цааш нь, өнөө дэлхийн хэмжээнд хотуудын хөгжил өөрчлөлт томоохон боломж бас шинэ сорилт нүүрлэж байна. Олон улсын хамтын нийгэмлэг хотын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, ялангуяа ногоон хот байгуулах, ухаалаг хот байгуулах болон хот тохижилт, хотын соёл зэрэг чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хотын улам сайн сайхан ирээдүйг байгуулах ёстой гэжээ.

    Бан Ги Мун баярын захидалдаа, дэлхийн хотуудын өдрийг тэмдэглэх болсон нь 2010 оны Шанхайн дэлхийн яармагтай холбоотой, дэлхийн хотуудын өдрийн анхны уриа нь хотын хөгжилд шинийг үүдэхийг чухалчилж, оршин амьдрахад таатай төдийгүй иргэдэд бас таатай, тогтвортой хөгжлийг авчрахад чухал болох юм гэжээ. /Баатар орчуулав

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе