• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Орос Украин өвлийн улирлын байгалийн хий дамжуулах хэлэлцээр тохиролцов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-10-31 11:09:54
        30-нд Орос болон Украин 4 тэрбум 600 сая ам долларын өртөг бүхий өвлийн улирлын байгалийн хий дамжуулах төслийн талаар тохиролцоонд хүрчээ.
  
        Мөн орой Орос, Европ, Украин гурван талын байгалийн хийн хэлэлцээ дууссаны дараа хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Европын холбооны гаргасан мэдэгдлийн дагуу, өр шир болон дараачийн байгалийн хий хангах хоёр агуулгыг багтаасан өвлийн байгалийн хий дамжуулах төсөл ирэх жилийн 3-р сарын сүүлчээс өмнө хүчинтэй болно. Украин Орост 1 тэрбум 450 сая ам долларын өр төлөх бөгөөд жилийн эцсээс өмнө Орост дахин 1 тэрбум 650 сая ам долларын өрийг төлөх юм байна.
  
        Дараачийн байгалийн хий дамжуулахад Орос нь Украины төлбөр төлсөн байдлын дагуу сар бүр байгалийн хийг нийлүүлж байх болно. Шинэ байгалийн хий дамжуулах нэгж үнэ нь өнөөгийн гэрээний тооцоон дээр үндэслэсэн бөгөөд зарим нь экспортын татварын хөнгөлөлт эдэлнэ. Украины хэрэгцээ шаардлагын дагуу жилийн эцсээс өмнө 1 тэрбум 500 сая ам долларын өртөг бүхий 4 тэрбум шоо метр байгалийн хийг импортлохоор төлөвлөж байна. \Р\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе