• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны асуудлаар чөлөөтэй байр сууриар хандаж байна

Жүншинь Агентлаг       (GMT+08:00) 2014-10-31 22:33:11

       Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хун Лэй 31-ний хэвлэлийн бага хурал дээр, Австралийн тал Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны байгуулалтад оролцохгүй байж болзошгүй асуудлаар хэлэхдээ, уг банк өнөө олон талын механизмтай харилцан нөхөх харилцаатай байж, Ази Номхон далайн дэд бүтцийн бүтээн байгуулалтад чухал ач холбогдол үзүүлэх боломжтой тул холбогдох улс орон уг механизмд элсэн орохыг урин дэмжиж байна. Мөн чөлөөтэй багтаамжтай байр сууриар хандаж байна гэжээ.

       Хун Лэй хэлэхдээ, Хятад улс мөн уг асуудлаар Австрали, өмнөд Солонгос, Америк зэрэг холбогдох орнуудтай санал бодлоо солилцож, хамтын оролцоогоор Ази Номхон далайн эдийн засгийн шинэ хөгжлийг цогцлохыг урьсан гэжээ. \Хуар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе