• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэхийг уриалжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-10-31 09:24:26

       БНХАУ-аас НҮБ-д суугаа суурин төлөөлөгчийн орлогч Ван Минь 30-нд хэлэхдээ, НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагааны үр ашгийг тасралтгүй нэмэгдүүлэхийн зэрэгцээ, энхийг дэмжин сахиулах үйл ажиллагааны хүчин чадавхыг чухалчлах ёстой гэжээ.

       Мөн өдөр НҮБ-ын ерөнхий ассамблейд холбогдох зөвлөл комисс НҮБ-ын энхийг дэмжин сахиулах үйл ажиллагааг хянан хэлэлцэх үеэр Ван Минь хэлэхдээ, НҮБ-ын энхийг дэмжин сахиулах үйл ажиллагаанд бүх талын хяналт үнэлгээ хийх тухай ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Муны санаачилгыг Хятад улс дэмжиж байгаа бөгөөд өргөн хүрээнд нийтлэг ойлголтод хүрсэн нөхцөлд энхийг дэмжин сахиулах салбарын ажлыг тасралтгүй өөрчлөн сайжруулж, ирэх онд НҮБ байгуулагдсаны 70 жилийн ойн үеэр идэвхтэй ахиц гаргахад санал нэгдэж байна гэжээ.

       Ван Минь цааш нь хэлэхдээ, Аюулгүйн зөвлөл, НҮБ-ын нарийн бичгийн дарга нарын газар, энхийг дэмжин сахиулж байгаа тухайн улс орнууд болон энхийг дэмжин сахих хүчнээ илгээж байгаа улс орнууд зөвшилцөл, зохицуулалтаар дамжин энхийг дэмжин сахих хүчний зохион байгуулалт, ар талын баталгаа зэргийг улам боловсронгуй болгож, нөөц баялгийг ашиглах үр ашгийг дээшлүүлж, үрэн таран хийхээс зайлсхийх ёстой. Хятад улс НҮБ-ын энхийг дэмжин сахих ажиллагаанд үргэлжлэн идэвхтэй оролцож, нэн олон тооны цэрэг, цагдаа илгээхэд бэлэн гэжээ.\Д.Х\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе