• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Афганистаны асуудлаарх Истанбулын чуулганы гадаад хэргийн сайд нарын 4-р хурлын нээлтийн ёслолд оролцлоо

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-10-31 16:59:47

       Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян 31-ны өдөр Дяо Юйтай төрийн зочид буудалд Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани Ахамдзайгийн хамт Афганистаны асуудлаарх Истанбулын чуулганы гадаад хэргийн сайд нарын 4-р бага хурлын нээлтийн ёслолд оролцож үг хэллээ.

       Ли Кэчян Хятадын засгийн газрын өмнөөс хурал нээгдсэнд баяр хүргэжээ. Тэрээр хэлэхдээ, Истанбулын чуулганыг ахиулах нь Афганистаны асуудлыг хурдан шийдвэрлэж, бүс нутгийн аюулгүй байдал болон хөгжил цэцэглэлтийг биелүүлэхэд ашигтай юм. Энэ удаагийн хурлаар бүс нутгийн улс орнууд болон олон улсын хамтын нийгэмлэг Афганистаны тогтвортой шилжилт болон аюулгүй хөгжлийн талаар тодорхой дохио өгч, тус орны энхийн сэргээн босголтонд өгсөн урт хугацааны амлалтаа мөрдөхийг хүсэж байна. Хятад улсын засгийн газар Афганистаны энх тайван болон сэргээн босголтын үйл явцыг идэвхтэй дэмжиж, чадлын хэрээрээ туслалцаа үзүүлсээр ирлээ. Мөн цаашид олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтаар чармайж, Афганистанд хурдан энх тайван, тогтвортой байдлыг тогтоож, хөгжил цэцэглэлтийг авчрахын төлөө чармайхад ч бэлэн байна гэжээ.

       Ашраф Гани хэлэхдээ, Истанбулын чуулган нь Афганистаны асуудлыг цаг хожин зохицуулахад ашигтай төдийгүй, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд ч ашигтай юм. Хятад улс зэрэг холбогдох талууд үйл явцыг ахиулахад бүтээлч үүрэг гүйцэтгэсэн. Афганистаны тал олон улсын хамтын нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр улс орныхоо эвлэрлийг ахиулж, бүс нутгийн хөгжилд идэвхтэй үүрэг гүйцэтгэх болно гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе