• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Оршин суухад таатай хотын нөхцөл тогтвортой хөгжилд чухал ач холбогдолтой

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-11-01 15:56:13

                 10-р сарын 31-нд Дэлхийн хотуудын анхны өдрийг албан ёсоор тэмдэглэлээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун мөн өдөр мэдэгдэл гаргаж, хүн төрөлхтний ирээдүй бол хотын ирээдүй бөгөөд оршин суухад таатай хотын нөхцөл тогтвортой хөгжилд чухал ач холбогдолтой юм гэжээ.

                 Тэрээр хэлэхдээ, НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас Дэлхийн хотуудын өдөр гэж тогтоосноор жил бүр "Хүн төрөлхтний хамгийн агуу бөгөөд хамгийн нарийн төвөгтэй бүтээл болох хотын өдөр"-г тэмдэглэх боллоо. 2010 оны Шанхайн дэлхийн яармагийн үеэр Олон улсын хамтын нийгэмлэг энэхүү өдрийг тогтоох, мөн тэмдэглэхийг санаачилсан юм гэжээ.

                  Тэрээр хэлэхдээ, дэлхийн хүн амын талаас илүү хувь нь хотод амьдарч байгаа тул хүн төрөлхтний ирээдүй бол үнэндээ хотын ирээдүй юм. Иймээс хот байгуулалтыг эрчимжүүлж, хүлэмжийн хий ялгаруулах хэмжээг багасгаж, нөхөн сэргэх эрчим хүчнийг хөгжүүлэн, ус, байгаль орчны эрүүл мэнд, аюулгүй байдлыг баталгаажуулж, олон нийтийн газар, зам, гудамжны зураг төслийг хийхдээ аюулгүйн байдлын талаар түлхүү бодолцох хэрэгтэй. Оршин суухад таатай хотын нөхцөл байдал оршин суугчидтай холбоотой төдийгүй тогтвортой хөгжлийн асуудлыг шийдвэрлэхэд чухал арга барил болох юм гэжээ.
\Ц\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе