• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ОХУ-аас Украинд хүмүүнлэгийн бараа хүргэсэн тэргэн цуваа эх орондоо ирэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-11-01 16:05:25

                ОХУ-ын Онц байдлын яамны хямралыг удирдах төвийн дэд дарга Олег Воронов 31-нд хэлэхдээ, ОХУ-аас Украйны зүүн өмнөд нутагт 4 дэх удаагаа хүмүүнлэгийн бараа хүргэлээ. Эхний тэргэн цуваа эх орондоо амар тайван буцан ирсэн гэжээ.

                Мөн өдөр Оросын ГХЯ-ны вебсайтад тэмдэглэхдээ, ОХУ-аас Украйны зүүн өмнөд нутагт 4 дэх удаагаа хүмүүнлэгийн бараа хүргэх төлөвлөгөөг Украины эрх баригчид болон Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын нарийн бичгийн даргад урьдчилан мэдэгдэж, Орос, Украин хоёр орны хилд хүрч эдгээр бараанд шалгалт хийхийг тэдэнд санал болгосон юм гэжээ.

                Мөн орой Украины ГХЯ мэдэгдэл гаргаж, ОХУ мөн өдөр Украины хуулийг зөрчин тус орны зүүн бүсэд хүмүүнлэгийн бараа хүргэлээ хэмээн Оросыг зэмлэв.

                Орос, Украины мэдээнээс үзэхэд, Оросын хүмүүнлэгийн бараа тээсэн 100 ачааны машин 31-нд хоёр хуваагдан, тус тус Украины Донецк болон Луганск хотод ачаагаа буулгаад мөн өдрөө буцсан ажээ.
\Ц\
 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе