• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Эбола өвчинтэй тэмцэхийг НҮБ-ын тусгай элч уриаллаа

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-11-01 15:08:22
    НҮБ-ын Эбола өвчний асуудлаарх тусгай элч Набарро 10-р сарын 31-ний өдөр хэлэхдээ, хэсэг нутагт өвчний байдал намдах хандлага гарсан ч бид сонор сэрэмжээ алдаж болохгүй. Олон улсын хамтын нийгэмлэг өвчнийг бүрэн хяналтандаа авахын төлөө үргэлжлэн чармайх ёстой гэжээ. Үүний зэрэгцээ Хятад Серра-Леонд биологийн аюулгүй байдлын байнгын лаборатор байгуулах болно.

    Набарро хэлэхдээ, Баруун Африкийн хэсэг бүс нутагт өвчний байдалд намдах хандлага гарснаар хүчин чармайлтаа багасгаж болохгүй. Хэдхэн өвчтөн байхад л өвчин хижиг дахин дэлгэрэх аюултай юм. Сонор сэрэмжтэй байж, үргэлжлэн чармайвал сая өвчнийг бүрэн хяналтдаа авч чадах болно гэжээ.

    Хятадаас Серра Леонд суугаа элчин сайд Жао Яньбө болон Серро-Леоны Сангийн сайд Кайфалла Марах нар 30-ны өдөр Фритаун хотноо хоёр орны засгийн газрын өмнөөс Хятад улс Серра-Леонд биологийн аюулгүй байдлын лаборатор байгуулах талаар баримт бичиг солилцлоо. Жао Бөянь хэлэхдээ, Хятадын тал өнгөрсөн сарын дундуур Серра-Лионд биологийн аюулгүй байдлын хөдөлгөөнт лаборатор нийлүүлсэн юм. Үүний зэрэгцээ Хятад улс Серра-Леонд биологийн аюулгүй байдлын тогтмол лаборатор байгуулж, тус улсын олон нийтийн эрүүл мэндийн системийг боловсронгуй болгож, халдварт өвчнөөс сэргийлэх хүчин чадлыг нь нэмэгдүүлэх болно гэжээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе