• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Бан Ги Мун НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагааны үнэлгээний хэсгийг томилов

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-11-01 15:45:12
    НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун 10-р сарын 31-ний өдөр дээд зиндааны бие даасан онцгой ажлын хэсэг байгуулж, НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд үнэлгээ хийхээр болсон юм. Энэ нь 2000 оноос хойш НҮБ энхийг сахиулах үйл ажиллагаанд бүх талаар дахин үнэлгээ хийж байгаа болно.

    Ерөнхий нарийн бичгийн даргын төлөөлөгч Стефан Дужаррик мөн өдөр болсон ээлжит хэвлэлйн бага хурал дээр мэдэгдэл хийж, Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун Зүүн Тиморын ерөнхийлөгч асан Жосе Мануел Рамосыг уг үнэлгээний хэсгийн даргаар томилов. Тэрээр ажлын хэсгийг ахалж НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагааны одоо болон ирээдүйн шаардлагын талаар үнэлгээ хийх болно. Үнэлгээ хийхэд мөргөлдөөний шинж чанарын өөрчлөлт, энхийг сахиулах үүрэг, энх тайванд учирч байгаа сорилтыг зохицуулах, удирдлага болон захиргааны байршуулалт, хүний эрх, энгийн иргэдийг хамгаалах, цэрэг цагдаа нарын энхийг сахиулах үүрэг гүйцэтгэх чадвар зэрэг асуудлууд багтах юм. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе