• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Гуандүнгийн тэнгисийн торгоны замын олон улсын яармаг эхлэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-11-01 16:31:22

        21-р зууны Гуандүнгийн тэнгисийн торгоны замын олон улсын яармаг 10-р сарын 31-нээс 11-р сарын 2-ны өдрүүдэд Гуандүнгийн орчин үеийн олон улсын яармагийн төвд боллоо. 40 гаруй улс орон, бүс нутгийн 1000 гаруй аж ахуйн нэгж, дотоод гадаадын 173 бизнес худалдааны байгууллага уг яармагт оролцсон байна.

        Эх сурвалжийн мэдээлснээр, энэ удаагийн яармагт Вьетнам, Лаос, Малайз зэрэг зүүн өмнөд Азийн бизнес худалдааныхан төдийгүй Бельги, Швейцар зэрэг Европын орнууд ч оролцжээ. Тэнгисийн торгоны замын яармаг нь Хятад АСЕАН-ны орнуудын эдийн засаг худалдааны хэлхээ холбоог ахиулах төдийгүй Хятад болон Европын орнуудын аж ахуйн нэгж хоорондын хамтын ажиллагаа, солилцоонд ч сайхан нөхцөл боломжийг хангасан байна. \Р\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе