• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын боловсруулах аж үйлдвэрийн PMI үзүүлэлт 0.3 нэгж буурчээ

CRI       (GMT+08:00) 2014-11-01 16:28:53

    Хятадын статистикийн үндэсний газар, Хятадын ложистик худалдан авах нийгэмлэгийн 11-р сарын 1-нд нийтэлсэн тайлангаас үзэхэд, 10-р сард Хятадын боловсруулах аж үйлдвэрийн PMI үзүүлэлт 50.8% байгаа нь өнгөрсөн 9-р сарынхаас 0.3 нэгж буурсан боловч дундаж цэгээс өндөр байж, манай орны аж үйлдвэрийн ерөнхий төвшин тогтвортой хөгжиж байгааг харуулж байна.

      10-р сард PMI үзүүлэлтийн үйлдвэрлэлийн үзүүлэлт, шинэ захиалгын үзүүлэлт, хангалтын үзүүлэлт бүгд макро эдийн засгийн чиг хандлагыг тодорхойлох зааг индексээс өндөр байж, боловсон хүчин болон түүхий эд материалын үзүүлэлт уг заагаас доогуур байна.

      PMI үзүүлэлт бол олон улсад хэрэглэдэг макро эдийн засгийг тодорхойлох үзүүлэлт юм. 50 хувийг макро эдийн засгийн чиг хандлагын зааг индекс гэж үздэг. PMI үзүүлэлт 50%-аас дээш байвал боловсруулах аж үйлдвэр тэлж, үүнээс доогуур байвал агшиж байна гэж үздэг.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе