• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс тоо баримт гаргах шинэ стандарт хэрэгжүүлэхийг сайшаав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-11-16 16:42:01

    IMF-ын ерөнхий захирал Лагарде 15-ны өдөр мэдэгдэл гаргаж, Хятад улс тоог нийтлэх талаарх IMF-ын онц стандартыг хэрэгжүүлэхийг сайшаана гэжээ.

    Тэрээр, онц стандартыг хэрэглэвэл эдийн засаг, банк санхүүгийн тоо баримтыг олон нийтэд цаг тухайд нь, бүх талаар өгч чадна. Хятад улс статистикийн тоо баримтыг нийтлэх талаар өөрчлөлт хийхээр амласныг би сайшааж байгаа бөгөөд өнгөрсөн жилүүдэд нэлээд амжилтад хүрсэн гэжээ.

    Эх сурвалжийн мэдээлснээр, Олон улсын валютын сан Хятад улстай хамтран ажиллаж, энэ оны 12-р сарын эхээр Бээжинд төлөөлөгчид томилон, Хятад улсын онц стандарт хэрэгжүүлэх талаар албан ёсны үнэлгээ хийнэ.

    Өнгөрсөн зууны ерээд онд зарим бүсэд банк санхүүгийн хямрал гарсан нөхцөлд нэгдсэн стандарт ашиглан, гишүүд хоорондоо оновчтой мэдээлэл солилцох шаардлагатай болсон учраас тоо баримтыг гаргах онц, нэгдсэн стандарт тогтоож, гишүүд сайн дураараа оролцож болно.

    Онц стандарт гэдэг нь олон улсын банк санхүүгийн зах зээлд байгаа юм уу оролцохыг хөөцөлдөж буй эдийн засгийн цогцуудад зориулж гаргасан стандарт юм.    \Сарантуяа\
  

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе